Трампыг элэглэсэн зураач ажлаасаа халагджээ | News.MN

Трампыг элэглэсэн зураач ажлаасаа халагджээ

Трампыг элэглэсэн зураач ажлаасаа халагджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол цагаач, дүрвэгчдийн талаар маш хатуу бодлого баримталдаг хүн. Саяхан түүний энэ бодлогын золиос болж, Америк-Мексикийн хилийн ойролцоо Рио Гранд голд живсэн дүрвэгч аав, охин хоёрын сэтгэл шимшрүүлэм зураг дэлхий нийтийг цочроосон билээ.

Канадын “Нью Брансвик” хэвлэлийн компанийн шог зураач Майкл дэ Аддер дээрх харамсалтай явдлыг Трампын дүрвэгчдийн талаарх “харгис” бодлоготой уялдуулан зурсан нь түүнийг ажлаасаа халагдах шалтгаан болсон байна.

Түүний зурагт охиноо цамцан дотроо үүрч гол гатлах гэж байгаад живсэн Оскар Альберто Мартинез болон түүний хоёр ойтой охин Анги Валериа нарын цогцосны дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч гольфны цохиур барин зогсож байгаагаар дүрсэлжээ.

Зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн даруйдаа маш олон хүмүүсийн дунд маргаан дагуулж, тун удалгүй энэхүү зургийг Нью Брансвикын бүх сонингуудаас авч, шог зураач Аддерын хэвлэлийн компанитай хийсэн гэрээг цуцалсан байна.

Эх сурвалж: CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-01 202.9.42.115

Трамп буруу юу байна а. Эх орноо хамгаалсан нь үнэн. МАНАЙ орон бас хятадуудад ингэж ханддаг бол сайн хэрэг. Даанч ОРЖ ирлээ ГАРСАН 1 Ч хятад алга да.

Avatar

Зочин 2019-07-01 202.126.89.177

За чөлөөт ертөнц гэж өөрсдийгөө хэлдэг Америкт ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө бгаа юм уу?, Зураг бол үнэнийг өгүүлжээ.

Avatar

Зочин 2019-07-01 59.153.115.235

vvnd trumpiin buruu bhgui ch dee.ter ooriin ard tvmenii erh ashigaa hamgiin tvrvvnnd bodoh estoi ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж