Трампыг элэглэсэн зураач ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Трампыг элэглэсэн зураач ажлаасаа халагджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол цагаач, дүрвэгчдийн талаар маш хатуу бодлого баримталдаг хүн. Саяхан түүний энэ бодлогын золиос болж, Америк-Мексикийн хилийн ойролцоо Рио Гранд голд живсэн дүрвэгч аав, охин хоёрын сэтгэл шимшрүүлэм зураг дэлхий нийтийг цочроосон билээ.

Канадын “Нью Брансвик” хэвлэлийн компанийн шог зураач Майкл дэ Аддер дээрх харамсалтай явдлыг Трампын дүрвэгчдийн талаарх “харгис” бодлоготой уялдуулан зурсан нь түүнийг ажлаасаа халагдах шалтгаан болсон байна.

Түүний зурагт охиноо цамцан дотроо үүрч гол гатлах гэж байгаад живсэн Оскар Альберто Мартинез болон түүний хоёр ойтой охин Анги Валериа нарын цогцосны дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч гольфны цохиур барин зогсож байгаагаар дүрсэлжээ.

Зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн даруйдаа маш олон хүмүүсийн дунд маргаан дагуулж, тун удалгүй энэхүү зургийг Нью Брансвикын бүх сонингуудаас авч, шог зураач Аддерын хэвлэлийн компанитай хийсэн гэрээг цуцалсан байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж