“Миний хойд дүр эмэгтэй хүн байвал царайлаг байх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

“Миний хойд дүр эмэгтэй хүн байвал царайлаг байх хэрэгтэй”

“Миний хойд дүр эмэгтэй хүн байвал царайлаг байх хэрэгтэй”

Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Лам өнгөрсөн долоо хоногт “BBC”-д ярилцлага өгөх үеэрээ өөрийн хойд дүрийнхээ талаар ярьсан нь маш олон хүмүүсийг тэр дундаа эмэгтэйчүүдийг бухимдуулжээ. Далай ламын ярилцлагыг үзсэн маш олон эмэгтэйчүүд түүнийг бурхан шашны гэгээрсэн хүн зохисгүй үйлдэл гаргалаа, эмэгтэйчүүдийг ялгаварлан дорд үзлээ хэмээн шүүмжилсэн байна.

Тэрбээр 2015 онд нэгэн ярилцлагынхаа үеэр эмэгтэй хүн түүний хойд дүрээр тодрох боломжтойг дурдсан бөгөөд тэр эмэгтэй нь царайлаг байх хэрэгтэй гэж ярьж байсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн ярилцлагын үеэр BBC-ийн сэтгүүлч түүнээс дээрх зүйлийн талаар лавлан асуухад “Тийм ээ. Хэрвээ эмэгтэй хойд дүр тодорвол тэр царайлаг байх хэрэгтэй. Үгүй бол хүмүүс түүнийг харахаас дургүйцнэ. Энэ нь гадаад дотоод гоо сайхан аль алиныг нь хэлж буй юм. Жинхэнэ гоо сайхан бол дотоод сэтгэлийн гоо сайхан гэдэг нь үнэн. Гэхдээ гадаад байдал бас чухал шүү дээ. Ер нь эмэгтэй хүн олон нийтийн өмнө ил гарахдаа нүүрээ будаж, гоо сайхандаа анхаардаг байх нь зөв” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: VICE.COM

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж