Уншигчдын таашаал хүртэл 10 бэстселлер

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Уншигчдын таашаал хүртэл 10 бэстселлер

Уншигчдын таашаал хүртэл 10 бэстселлер

Хүмүүсийн амралт, зугаалгын үе эхэллээ. Чөлөөт цагаа үр бүтээлтэй, тархиа цэнэглэж өнгөрөөмөөр байна уу. Тэгвэл сүүлийн үеийн эрэлттэй, уншигчдын сонирхлыг татаж байгаа 10 номыг танилцуулъя. “Интерном” дэлгүүр долоо хоног бүр эрэлт ихтэй номуудын судалгааг хийж, бэстселлер номуудаа шинэчилдэг аж.


УРАН ЗОХИОЛ:

“ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ”

Зохиолч нь Нобелийн шагналт Габриель  Гарсиа Маркес. Хайр дурлал, өшөө хорслын тухай өгүүлдэг.  Долоо хоног бүрийн уншигчдын эрэлттэй номуудын нэг аж.

“ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ”

Уг бэсрэг романыг зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ бичсэн. Уран нугараач бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн уг романд хүний амьдралын уналт босолтын тухай гардаг.

“АМЬДРАХУЙ”

Зохиолч нь Хятадын орчин үеийн алдартай уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуа. Уг номыг “Тагтаа паблишнг” хэвлэлийн газраас орчуулан Монголын уншигчдад хүргэсэн.

“АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА”

“Монсудар”-аас эрхлэн гаргасан. Номын зохиолч Сабахаттин Али. Орчуулгын хамгийн эрэлттэй номуудын нэг гэдгийг номын дэлгүүрийн худалдагч хэлэв.

“ҮЗЭХИЙН ХЯЗГААР”

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн энэ ном шүлэг, яруу найрагт дуртай хэн бүхний ширээний ном болсон. Үнэ цэнээ алдаагүй, уншигчдын эрэлттэй номуудын нэг аж. Долоо хоног бүрийн шилдэг бэстселлер номын судалгаанд үргэлж багтдаг гэнэ.

БАРИМТАТ БҮТЭЭЛ \NONFICTION\:

 “BECOMING МИНИЙ ТҮҮХ”

Америкийн экс Ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обамагийн дурсамжаа өгүүлсэн энэ ном хамгийн эрэлттэй номуудын нэгээр тодорчээ.

“ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ”

Номын зохиолч нь Хэл Элрод. Үнэ 14500.  Монголд төдийгүй олон улсад хамгийн эрэлттэй номоор тодорчээ. Ялангуяа залуус бэлэг болгохоор худалдаж авдаг болохыг номын дэлгүүрийн худалдагч онцолсон.

“БҮСГҮЙ МИНЬ,УУЧЛАЛ ГУЙХАА БОЛЬ”

Рэйчел Холлисийн цуврал бүтээлүүдийн нэг “Бүсгүй минь, уучлал гуйхаа боль” номын дэлгүүрүүдийн бэстселлерүүдийн нэг болжээ. Зохиогч өмнө нь  “Бүсгүй минь, нүүрээ угаа” номыг бичсэн бөгөөд хоёр дахь цувралаа “Бүсгүй минь, уучлал гуйхаа боль” нэртэй хэвлүүлжээ. Бүсгүйчүүдэд урам зориг, өөртөө итгэх итгэлийг олгодог эдгээр цувралууд Монголын уншигчдын ширээний ном болжээ.

“БАР ЭЭЖ”

Ном шүүмжлэгчдийн дунд багагүй маргаан дэгдээсэн уг номыг Хятад гаралтай АНУ-ын иргэн Эми Чуа  бичжээ. Хүүхдүүдээ амжилтад хүргэхийн тулд хатуу гараар хүмүүжүүлсэн гэх шүүмжлэлийг тэрбээр хүртэж байсан юм. Монголын уншигчид, ялангуяа залуу бүсгүйчүүдийн эрэлттэй номуудын нэг болсон байна

ЯПОН ХУРААНГУЙ ТОЛЬ БИЧИГ

“Монсудар” компаниас эрхлэн гаргасан энэхүү өврийн дэвтрийг голдуу оюутан сурагчид худалдан авдаг аж.

Х.ДАГИНАС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж