"Хулгана, хархнаас тарваган тахал өвчний нян илэрсэн" | News.MN

"Хулгана, хархнаас тарваган тахал өвчний нян илэрсэн"

"Хулгана, хархнаас тарваган тахал өвчний нян илэрсэн"

"Хулгана, хархнаас тарваган тахал өвчний нян илэрсэн"

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт болон тахлын халдвараас хэрхэн сэргийлэх талаар Зооноз өвчин судлалын үндэсний  төвийн  /ЗӨСҮТ/ нийгмийн эрүүл мэнд сургалт эрдэм шинжилгээний албаны дарга Д.Алтантогтохтой ярилцлаа.


 -Тарваган тахал өвчний үүсэх гол нөхцөл нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье ?

– Ерөнхийдөө гол шалтгаан нь хүмүүсийн буруу үйлдэлтэй л холбоотой. Өвчтөнүүдийн ихэнх нь тарваганы түүхий эдийг хэрэглэх үедээ шууд хавьтлын замаар халдвар авдаг. Тодруулбал, тарваганы түүхий эд залгих, эсхүл тарвага агначхаад арьсыг нь өчиж байхдаа хуруугаа исгэх зэрэг тохиолдлоор тарваган тахал өвчин авч байна.

Хүмүүсийн дунд тарваган тахал өвчнийг зөвхөн тарваганаас халдварладаг гэх буруу ойлголт их бий. Үнэндээ тарвагатай зэрэгцэн оршдог хөхтөн амьтан болох зурам, өлийн цагаан оготноос ч халдвар авч болно. Уг өвчнийг үүсгэгч нян нь 135 төрлийн мэрэгч амьтан болон тарваганд байнгын оршдог.

ЗӨСҮТ-ийн өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Замын-Үүдэд гэрийн хулгана, хархнаас тарваган тахал өвчний нян илэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл гэрийн хулгана ичээнд орохгүй. Тиймээс тарваганаас гадна бусад мэрэгч амьтнаас халдварлах боломжтой. Иргэд тарваган тахлыг зун, намар гардаг гэж ойлгодог. Гэтэл одоо уг тахалд улирал нөлөөлөхгүй болсон. Тиймээс жилийн дөрвөн улирлын алинд нь ч тарваган тахал гарах эрсдэлтэй болоод байгаа. Мөн иргэд эд, эрхтнийг нь хөлдөөгөөд хэрэглэж байгаа тул өвөл ч тарваган тахал үүсэх өндөр эрсдэлтэй.

-Ер нь тарваганы эрхтэн залгих нь хүний биед сайн гэдгийг шинжлэх ухааны салбар нотолсон уу? 

-Монголчуудын амнаас ам дамжин ярьсаар ирсэн “тарваганы цөс, дэлүү өвчин илааршуулдаг” гэх ойлголтоос үүдэлтэй л асуудал. Тарваганы түүхий элэг, бөөр залгих нь хүний биед сайн гэдгийг шинжлэх ухааны салбарт батлаагүй зүйл. Тиймээс иргэдийг зэрлэг ан амьтны эрхтнийг түүхийгээр нь залгих, түүхий цус уух зэрэг өндөр эрсдэлтэй зүйлийг мухар сүсэгт итгэн өөрийнхөө амь насыг дэнчин тавьж, бусдын эрүүл мэндийг хохироохгүй байхыг энэ дашрамд  сануулъя.

-Энэ өвчний тархалт манай оронд хэр байна. Ямар аймагт зонхилдог юм бол?

-Тарваган тахлын голомттой 17 аймгийн 137  сум бий. Өөрөөр хэлбэл, тарваган тахлын өвчлөл Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говь -Сүмбэр, Завхан, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт дэгдэх хандлагатай нь ажиглагдсан. Эдгээр газарт эрсдэл тодорхой хэмжээнд байгаа гэсэн үг.

Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Баян-Өлгийд тарваган тахлын улмаас гэр бүлийн хоёр хүн нас барж, дөрвөн хүүхэд өнчрөөд үлдлээ. Увс аймагт нохойгоор бариулсан тарвагатай харьцсан, мөн албан бус мэдээллээр түүхий эд эрхтнийг хэрэглэхээр авч хадгалсан гэсэн сэжигтэй тохиолдол  тавдугаар  сарын 5-ны өдөр бүртгэгдсэн.

Гэхдээ тарваган тахал өвчин биш болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Иргэдэд тарваган тахлын талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байгаа боловч энэ эрсдэл байсаар байна.

-Тарваган тахал ямар замаар халдварладаг вэ?

-Халдвар дамжих замын хувьд янз бүр. Тухайлбал, шууд хавьтлын зам гэж бий. Өөрөөр хэлбэл, өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед гар хуруугаа эсгэх, шалбалах, халдвартай өвчтөнийг асарч сувилах, эд, зүйлстэй нь хамгаалах өмсгөлгүй харьцсанаас өвчилж болно. Тарваганд бүүрэг, бөөс, хачиг гэсэн гадны шимэгчид байдаг. Ялангуяа, бүүрэг үсэрдэг учраас зарим хүн энэ шимэгчээр дамжуулж халдварлах тохиолдол бий. Мөн  тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдварладаг. Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд, дотор эрхтэн болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх явцад өвчний халдвар авдаг.

ӨНДӨР ХАЛУУРЧ, БУЛЧИРХАЙ ЦОЧВОЛ ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ХАНДААРАЙ

-Тарваган тахал өвчний шинж тэмдэг ямар хэлбэрээр илэрч болох вэ?

-Халдвар авсан хүн өндөр хэмжээнд халуурч, биеийн аль нэг хэсгийн булчирхай цочдог. Зөвхөн тарваганаас ч биш зурам, огдой зэрэг жижиг мэрэгчдээс ч халдвар авч болно. Тийм  тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Аль болох хурдан эмнэлэгт хандаж, оношлогоо, шинжилгээ хийлгээд эмчлүүлсэн тохиолдолд эдгэрнэ. Үгүй бол цаашаа даамжрах аюултай.

-Хугацаа алдсан тохиолдолд цаашаа даамжрах аюултай гэлээ. Энэ өвчний аюул, хор уршиг хэр юм бол?

-Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 cap, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тиймээс тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Хэрэв уушгинд шилжиж даамжирвал хүний аминд халтай. Учир нь тарваган тахлын нян биед оронгуутаа маш хурдацтай үржиж, тархаж, бие махбодийн ашигтай бичил биетэн, бүх эрхтэн системийг үйл ажиллагааг доголдуулж, зогсоосноор нас баралтад хүргэдэг.

Уг нь тарваган тахал эмчлэгдэх боломжтой боловч халдвар авсан тохиолдолд иргэд хууль бусаар агнасан, худалдаж авсан зэрэг хуулийн хариуцлага хүлээх учраас тарвагатай харьцсанаа нууцалдаг. Ингэж нууцалснаар маш их цаг хугацаа алдаад байна Мөн өөрөө гэрээрээ оношлох, эмчлэх оролдлого хийж, эмнэлэгт очихоосоо зайлсхийдэг.

Хэрвээ тарваган тахлын эрсдэлт нөхцөлд орсон даруйдаа эмнэлгийн байгууллагат хандан, эмчилгээг цаг тухай бүрт нь эхэлбэл тарваган тахал өвчин бол эмчлэгддэг өвчин.

Тэгвэл дархлаажуулалт хийлгэснээр дээрх бүх эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь ээ. Ярилцлагын төгсгөлд дархлаажуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг  долдугаар сарын 1-ээс  эхлэн арав хоногийн  хугацаанд дархлаажуулалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32 мянга 400 хүн тун вакциныг үндэсний төвөөс захиалгынх нь дагуу хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд үнэгүй вакцин хийлгэнэ. Тухайлбал,

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад,
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,
  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад,
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

-Иргэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийвэл зохистой вэ?

-Мэдээж тарваган тахал өвчний идэвхтэй голомтот нутагт тарвага агнахгүй байх нь зүйтэй. Ялангуяа, нохой болон хавх, урхиар тарвага агнахгүй байх. Иргэд Тарваган тахал өвчний  эсрэг дархлаажуулалтад идэвх, санаачилгатай хамрагдах нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Түүнчлэн тарваганы махыг сайтар боловсруулж хэрэглэх, энэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй байх нь чухал. Мөн гэр орондоо тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахгүй байх, сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Э.БУРАМ 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэрэг хуучирдаггүй 2019-07-01 172.58.62.167

Хужагийн тагнуулын албанд ажилладаг хужагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужа д зардаг мөн хужагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж б

Avatar

Зочин 2019-07-01 66.181.161.95

Иймхэн юмыг мэргэжилтэн одоо л мэдэж байгаа мэт ярьж байгаа нь инээдтэй л байна.

Avatar

http://share.time.mn/download.shtml?id=1v3k867v7pfqand1nerjpnls6o 2019-07-01 124.158.92.11

http://share.time.mn/download.shtml?id=1v3k867v7pfqand1nerjpnls6o

Avatar

Zochin 2019-07-01 24.46.102.95

Ted bugd neg torliin gazriin tom,jijig ogtono shuudee,hotod bas b.dag shuu,anhaar.Hotiin ogotno,harhaa ustgamaar ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж