Брүүклин Нэтс Д.Расселыг явуулж К.Дюрант, К.Ирвингийг нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Брүүклин Нэтс Д.Расселыг явуулж К.Дюрант, К.Ирвингийг нэгтгэв

Брүүклин Нэтс Д.Расселыг явуулж К.Дюрант, К.Ирвингийг нэгтгэв

НБА-н чөлөөт агентын зах зээл энэ жил сонирхолтой эхэллээ. Одоогийн байдлаар албан ёсоор явагдаад буй солилцоонуудтай танилцъя. Нэгдсэн Улсын зүүн эргийн Нью-Йорк хотын Брүүклин Нэтс баг К.Дюрант болон К.Ирвинг нарыг багтаа нэгтгэсэн байна. К.Дюранттай 4 жилийн 164 сая, К.Ирвингтэй 4 жилийн 142 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Ингэснээр Брүүклин Нэтс багт Д.Жорданы хамтаар К.Ирвинг болон К.Дюрант гэсэн хүчирхэг гурвал үүсэж байна. Тэгвэл Брүүклин нэтс Д.Расселыг Голден Стэйт Уорриорс баг руу явуулсан байна. Голден Стэйт Уорриорс 4 жилийн 117 сая ам.долларыг гэрээг Д.Расселтай үзэглэсэн.

Олимп, дэлхийн аваргын алтан медальт, НБА-н 3 удаагийн аварга, 2015 оны финалын үнэ цэнэтэй тоглогч А.Игуодалаг Голден Стэйт Уорриорс баг драфтын 1-р тойргийн эрхийн хамтаар Мемфис Гриззлис баг руу явууллаа. Ахмад тоглогч А.Игуодала 2013 онд Денвер Наггетс багаас Голден Стэйт Уорриорс багт ирж байсан.

Шарлотт Хорнетс багийн 2011 оны драфтын 1-р тойргийн 9-р сонголт К.Уокер 8 улирал тоглосны эцэст багаа орхиж Бостон Селтикс багт ирлээ. К.Ирвингийг Брүүклин Нэтс рүү явуулсан Бостон Селтикс баг К.Уокертой 4 жилийн 141 сая ам.долларын гэрээ үзэглэжээ.

Бостон Селтикс багийн А.Хорфорд 3 жил тоглосон Бостон Селтикс багаа орхиж Филадельфиа-76 багтай 4 жилийн 109 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Голден Стэйт Уорриорс баг К.Томпсоныг, Филадельфиа-76 баг Т.Харрисыг авч үлдэхээр болж байна. Фили Т.Харристай 5 жилийн 180 сая ам.долларын шинэчилсэн гэрээ хийж магадгүй байна. Мөн Филадельфиа-76 багийн Ж.Батлер нарлаг Флорида мужийг зорьж Миами Хит багтай нэгдэж магадгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж