Киото хотын захирагч Ким Кардашианд захидал бичжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Киото хотын захирагч Ким Кардашианд захидал бичжээ

Киото хотын захирагч Ким Кардашианд захидал бичжээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан “кимоно” нэртэй дотуур хувцасны брэндээ танилцуулсан нь Япончуудын төдийгүй дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Япончууд үндэсний хувцасныхаа нэрийг бизнесийн зорилгоор ашиглуулах, тэр дундаа кимонотой ямар ч хамаагүй дотуур хувцасны брэндийн нэрээр ашиглуулахыг эрс эсэргүүцэж байгаа. Мөн цахим сүлжээний хэрэглэгчид #KimOhNo гэсэн хаштагийн дор эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Харин Кардашиан “кимоно” нэрийг АНУ-д барааны тэмдэгтээр бүртгүүлэн эзэмших болсон бөгөөд энэхүү нэрийг солихгүй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Японы хуучин нийслэл Киото хотын дарга Дайсаку Кадокава кимоногийн талаар тайлбарлаж, шинэ бүтээгдэхүүнийхээ нэрийн талаар дахин тунгаахыг хүсч, Ким Кардашианд захидал бичсэн байна. Киото бол Японы түүхэн соёл уламжлалыг алдагдуулалгүй орчин үеийн хөгжил дэвшилтэй хослуулсан эртний түүхэн нийслэл. Одоо ч энд кимоно өмссөн “гэйша” нар ажиллаж амьдардаг.

Захидалд “Кимоно бол Японы соёл, түүхийн салшгүй нэг хэсэг төдийгүй, урлагийн бүтээл, гоо сайхан, оюун санаа, үнэт зүйлийн илэрхийлэл юм. Кимоно өмссөн гадаадын жуулчид Киото болон бусад хотуудад олноор үзэгдэх болсон нь дэлхий нийт Японы соёлыг ойлгож, хүндэтгэж байгаагийн нэг жишээ билээ. Одоо Япон улс даяар “Кимоногийн соёл”-ыг дэлгэрүүлэх санаачилгын хүрээнд уг хувцсыг ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна. Мөн таныг Киото хотод зочлон кимоногийн соёлтой танилцаж, бидний чинь сэтгэлийг өөрийн биеэр мэдрэхийг урьж байна” хэмээжээ.

Эх сурвалж:JAPANTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж