Улсын баяр наадмаас өмнө ирэх долоо хоногт ихэнх аймгууд ойн баяр наадмаа зохион байгуулахаар товлож, энэ долоо хоногоос зарим аймгийн баяр наадам эхлэхээр болжээ. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд долдугаар сарын 4, 5-нд наадах бол долдугаар сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам болох аж. Мөн Дундговь, Өвөрхангай аймаг долдугаар сарын 8, 9-нд, Төв аймаг энэ сарын 8-10-нд, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл энэ сарын сарын 9, 10-ны өдрүүдэд тус тус наадамлахаар товложээ.
Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулах юм байна. Зарим аймаг, орон нутгийн удирдлагаас ирсэн хүсэлтийг харгалзан баяр наадмыг хойшлуулж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ