“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ | News.MN

“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

Монголчууд “Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг сайн мэднэ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн "OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.

Тэгвэл энэ удаа тэрбээр “Asian Australian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Түүнтэй сошиалаар холбогдоход “Би удахгүй эх орондоо очно. Гэхдээ нэлээд шахуу хөтөлбөртэй очиж байгаа. Миний хувьд Монголоос анх удаа “Australian Asian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж байна. Энэ бол маш том боломж. Монгол бизнесменүүдэд том үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Надаас бусад нь тэрбумтан, мундаг бизнес эрхлэгчид төлөөлөн удирдах зөвлөлд нь байдаг юм. Албан ёсны мэдээллийг тун удахгүй өгнө” гэв.

Тэрбээр “Манай брэндийн эрэгтэй гутал хөлд эвтэйхэн байдаг учраас Австралийн алдартай тамирчдад маш сайн хүрч байгаа. Жишээлбэл, рэгби тоглогч Robbie Farah болон Олимпийн мөнгөн медальт алдартай гүйлтийн тамирчин Du’aine Ladejo “Oogii" брэндийг сонгон үйлчлүүлдэг тухай ярьсан юм.

Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад долоо дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрчээ. Тэрбээр долдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод өөрийн брэндийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-07-01 192.82.64.233

Эээ бурхан миньээ Яасан аймшигийн царайтай хүүхэн бэ

Avatar

Zochin 2019-07-01 128.199.98.199

Haha

Avatar

Зочин 2019-07-01 66.181.191.27

Зарим хүмүүс өөр шигээ боддог бололтой хөөрхий Хүнд бас гайхамшигтай аз бас олон талын чадвар бас байнаа үнэхээр хөдөлмөрч мундаг бүсгүй байна лэээ харваас Бизнес өрөг нэвтэрүүлэгт орж байхыг нь үзсэн НОМ сайн уншиж бай энэ муухай энергитэй хүмүүс тэгвэл аяндааа сэтгэл санаа чинь сайхан болоод юмыг сайн талаас нь харах болноо гэж зөвлөе ! чамайг муухайг санаж суусаар байтал бусад хүмүүс хуруу хумсаа оюун ухаанаа уралдуулаад цойлоод гарааад өглөө дөөө чи шалбаагт уналааа. АМЖИЛТ

Avatar

Zochin 2019-07-01 202.55.188.35

Australia-d hed dahi nuhurteigee gerlej baigaagaa helchih vv? Biye vnelehee bolitson uu?

Avatar

sain bna 2019-07-01 202.21.117.194

овоо мөнгөтэй хүмүүстэй сүүлэрдэг бүсгүй бололтой. өөрөөр яаж ингэж цойлох билээ дээ.ойлгомжтой

Avatar

Зочин 2019-07-01 49.0.212.221

Оогий брендэд амжилт хүсье,

Avatar

Зочин 2019-07-01 103.212.117.31

Арай л хиймэл төрхтэй шүү. Сэтгүүлч хүн пиар сайн хийдэг ч нөгөө му хэдэн монголчууд нь л халтар оркоороо дуудуулан байж гутлыг нь мэр сэр авдаг.

Avatar

Зочин 2019-07-01 202.70.34.38

bayan hugshin garuudtai suugaal salaal yawaad bdiin bna lee

Avatar

Зочин 2019-07-01 202.9.43.17

Ийм сонин гялгар мортлоо хунд стайлтай гутал хувцас омсдог хумуус байдаг л юм байхдаа зах зээл байгаа болоол зарагдаад байншд

Avatar

Зочин 2019-07-01 2.136.17.240

Фкын эзэн гэхэд маш баян боловч даруухан хувцасласан байх юм.дөнгөж мөнгөний бараа харж хүмүүс хэт гангарсан байх

Avatar

Зочин 2019-07-01 2.136.17.240

Наснаасаа эрт хөгшөрсөн стильтэй сонин эмэгтэй.

Avatar

Клун 2019-07-01 64.119.17.20

Яг үнэн, Яриа нь надад таалагдсангүй хямдхан хөнгөн санагдлаа. Ямар мундаг юм бэ гээд уншиж байтал . Үнэхээр гарц агрсан бол даруухан ажлаа хийгээд амжилтанд хүрдэг дээ

Avatar

атаархаа больвол яасан юм бэ 2019-07-01 83.144.115.42

чиний коммент хөх инээд хүргэчихлээ. Чамд таалагдах эс таалагдах хэнд хэрэгтэй юм. Энэ бүсгүйн амжилтанд атаархаад яахав дэ. Ядаж хумсны толионд нь хүрэхгүй эд дээ чи.

Avatar

Зочин 2019-07-01 2.136.17.240

Юм болгоныг атаа гэж бодож болохгүй эээ.

Avatar

Зочин 2019-07-01 131.181.158.141

хэхэ. Энэ Оогий өөрөө хариулав уу, үгүй юу?

Avatar

Зочин 2019-07-01 153.156.28.66

sain bna terbumtain ntr gej yarih ni her zov um boldoo huurhii zugeer amjiltan hurch bga bol duugai l ajilaa hiideg humuus saihan soyoltoi haragdadg shuu bi terbumtan ntr gesn humuus ch de

Avatar

mgl 2019-07-01 202.9.43.188

sain bna, amjilt husiye.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж