“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

“Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг тэрбумтнуудтай нэгджээ

Монголчууд “Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг сайн мэднэ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн "OOGII” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.

Тэгвэл энэ удаа тэрбээр “Asian Australian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Түүнтэй сошиалаар холбогдоход “Би удахгүй эх орондоо очно. Гэхдээ нэлээд шахуу хөтөлбөртэй очиж байгаа. Миний хувьд Монголоос анх удаа “Australian Asian Business Council”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж байна. Энэ бол маш том боломж. Монгол бизнесменүүдэд том үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Надаас бусад нь тэрбумтан, мундаг бизнес эрхлэгчид төлөөлөн удирдах зөвлөлд нь байдаг юм. Албан ёсны мэдээллийг тун удахгүй өгнө” гэв.

Тэрбээр “Манай брэндийн эрэгтэй гутал хөлд эвтэйхэн байдаг учраас Австралийн алдартай тамирчдад маш сайн хүрч байгаа. Жишээлбэл, рэгби тоглогч Robbie Farah болон Олимпийн мөнгөн медальт алдартай гүйлтийн тамирчин Du’aine Ladejo “Oogii" брэндийг сонгон үйлчлүүлдэг тухай ярьсан юм.

Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад долоо дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрчээ. Тэрбээр долдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод өөрийн брэндийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж