Х.Батсүрэн шүүхийн салбарт их цэвэрлэгээг эхлэв үү!

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Х.Батсүрэн шүүхийн салбарт их цэвэрлэгээг эхлэв үү!

Х.Батсүрэн шүүхийн салбарт их цэвэрлэгээг эхлэв үү!

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн тул түүний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өнгөрсөн тавдугаар сард Х.Батсүрэнг томилсон. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсоныхоо дараахан “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, шүүхийн салбарт шударга ёсыг тогтооно” гэдгээ амлаж байсан юм. Энэ амлалтынхаа хүрээнд албан тушаалаа урвуулан ашигласан, шүүгчийн ёс зүйгээ зөрчсөн шүүгчдийг салбараасаа цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Учир нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Ерөнхийлөгч 17 шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн шүүхийн салбарт цаашдаа ч их цэвэрлэгээгээ өрнүүлэх бодлого барьж байгаа бололтой. Авлига авсан, хууль бусаар хөлжсөн, албан тушаалаа урвуулсан шүүгчдийг саяхан томилогдсон, удаан жил ажилласан, туршлага мэдлэгтэй, боловсролтой байхаас үл хамаараад ажлаас нь түдгэлзүүлж, шүүхийн салбарт шударга ёсыг тогтоох ёстой гэсэн байр суурьтай байгаа бололтой.

У.ХАЛТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
18
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж