Гүнж Хайя хүүхдүүдээ аван, 40 орчим сая ам.доллартай зугтжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Гүнж Хайя хүүхдүүдээ аван, 40 орчим сая ам.доллартай зугтжээ

Гүнж Хайя хүүхдүүдээ аван, 40 орчим сая ам.доллартай зугтжээ

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайд, Дубайн эмир, шейх Мохаммед бин Радид Аль Мактумын гэргий, гүнж Хайя бинт аль-Хусейн 40 сая орчим ам.доллар аван, 7 настай хүү Зайед, 11 настай Аль Жалила охины хамт зугтжээ. “The Sun” сонин тэднийг өнгөрсөн хоёрдугаар сард алга болсон гэж мэдээлсэн байна. Дубайн шейх өөрийн инстаграм хуудастаа гүнж Хайяг буруутгасан шүлэг бичиж оруулжээ.

Хайя гүнж хүүхдүүдийн хамт өдгөө Герман улсад байгаа гэх мэдээлэл бий аж. Түүнийг Герман улсаас орогнол хүссэн гэж үздэг бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр орогнол олгосон байх магадлалтай юм байна. Зарим эх сурвалжид түүнийг охин, хүүгийн хамт Лондонд амьдардаг хэмээн мэдээлжээ.

“The Sun” сонинд мэдээлснээр, гүнж өөрийн аюулгүй байдалд санаа зовох болсноор шейхийг орхин явж, Германаас орогнол хүссэн даруйдаа салах өргөдөл гаргасан байна. Тэрбээр авч гарсан 40 сая орчим ам.доллараа “шинэ амьдралаа төвхнүүлэхэд” зарцуулжээ.

Тус сонинд мэдээлснээр, Мохаммед бин Рашидын гэргий оргосон нь Герман болон Арабын нэгдсэн эмират улсын хооронд дипломат хямрал үүсгээд байгаа аж. Дубайн захирагч гэр бүлийнхээ бүх гишүүнийг буцаан өгөхийг ХБНГУ-ын эрх баригчдаас шаардсан ч Герман татгалзжээ.

Гүнж Хайя бинт аль-Хусейн нь Иорданы одоогийн ван хоёрдугаар Абдуллагийн төрсөн дүү аж. Өдгөө 45 настай тэрбээр Оксфордын их сургууль дүүргэсэн, 2000 онд Сиднейн олимпийн морин уралдааны төрөлд Иорданыг төлөөлөн оролцжээ.

Хайя 2004 онд шейх Мохаммедтай гэрлэсэн байна. Түүний албан ёсны вэбсайтаас үзэхэд, гүнж Хаяагийн хувьд спорт хүүхэд наснаас нь амьдралынх нь нэг хэсэг болжээ.

"The Times" сонинд мэдээлснээр, тэрбээр Британий талд эх оронд нь эргүүлэн өгөх эрсдэлтэй тул итгэлгүй байгаа учраас Германаас орогнол хүсэх бодолтой байгаа тухайгаа найзууддаа ярьж байжээ.

Эх сурвалж: The Daily Beast, The Sun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж