Зам тээврийн ноцтой ослын улмаас 1-9 насны хүүхдүүд хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ноцтой ослын улмаас 1-9 насны хүүхдүүд хүнд гэмтжээ

Зам тээврийн ноцтой ослын улмаас 1-9 насны хүүхдүүд хүнд гэмтжээ

Амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 322 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалт явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, зургадугаар сарын 29-ны  өдөр 14.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутаг “Зүлэгт” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б нас баржээ.

Мөн зургадугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Товчооны зам, 361-ийн гармаас Партизаны сангийн аж ахуй  явах замд Kia Frontier автомашины жолооч У нь Toyota Prius машинтай мөргөлдөж , жолооч 61 настай, эрэгтэй, 29 настай Д, болон зорчигч 7, 9, 3,1 настай хүүхдүүд бэртжээ. Тэд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Иймд эцэг, эх жолооч нарт 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулсан зориулалтын суудалд  тээвэрлэхийг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж