Долдугаар сарын өрнийн зурхай /2019.VII.1-2019.VII.31/

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын өрнийн зурхай /2019.VII.1-2019.VII.31/

Долдугаар сарын өрнийн зурхай /2019.VII.1-2019.VII.31/

ХОНЬ 

Сарын эхээр мөнгөнд болгоомжтой хандаж хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Таныг бүгд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Дотнын хүнийхээ олон дутагдлуудыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Дотнын хүмүүс чинь чухал асуудлаа шийдэхэд саад хийх хэрэггүй. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр албан хаагчдын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Олонх ганц бие хүмүүс хостой болохоор шийднэ. Энэ нь бүтэлтэй болбол тань шиг хүний үнэ цэнэ өндөрт гарна. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын гол хөдөлгүүр нь зөв сурталчилгаа байна.

ҮХЭР

Энэ сард гэр бүл болон хувийн амьдралтай холбоотой асуудлууд ажил юу юунаас илүү чухал байр суурийг эзэлнэ. Оюун санаа болон сэтгэлийн тогтвортой байдал үхрүүдийн хувьд нэн чухал байна. Мөн энэ сард өөртөө итгэх итгэлээр бялхаж, зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж ажиллана. Эерэг сэтгэлгээ чинь чамайг урам зоригоор огт дутаахгүй. Өөрийн гэсэн сонирхолтой ертөнцийг бий болгохыг хүсэж дотоод руугаа өнгийх бололтой. Бизнесийн чухал шийдвэрүүдийг алсаа харж байж гаргахыг од эрхэс сануулж байна. Өмнө нь үүсээд байсан мөнгөтэй холбоотой ихэнх асуудлууд энэ сард шийдэгдэх болно. Сарын хоёр дахь долоо хоногоос зургаа дахь мэдэрхүй хүчтэй байж, сонин содон зүйлс тохиолдох магадлал өндөр байна. Мөн тогтвортой харилцааг хүчээр бий болгох гэж хичээх хэрэггүй бөгөөд жамаараа болог гээд орхих тусам чам руу харин ч илүү тэмүүлж мэдэх юм шүү. Хостой үхрийнхний хувьд харилцаагаа улам бат болгож зангидан, бүрэн хяналтандаа байлгаж чадна. Мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж эхлэх сайхан үе тохиож байна. Энэ сард чиний эрүүл мэнд маш сайн байх болно. Гэр бүлийн харилцаа чинь сайжирч, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ.

ИХЭР

Өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүл. Ингэхгүй бол та юунд ч хүрэхгүй. Хайрт чинь хэцүү үед таныг дэмжиж, асуудлуудын зөв шийдлийг хэлж өгөх болно. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг даалгавар, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Сэтгэл санааны хэт ачааллаас болж өвчинд өртөмтгий байна. Хэдий ажил ихтэй ч хань үр хуүхдийнхээ тав тухыг хангах нь таны үүрэг мөн. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулахын тулд уур уцаараа барь. Санхүүгийн байдал огцом муудаж болно. Үүсч болзошгүй хүндрэлүүд танаас өөрийгөө хүчтэй хянаж байхыг шаардаж байна. Та хэт тэвчээргүй загнаж ер бусын сайн сайхныг хүсч байна. Та амжилтад хүрэхийг хүсч байгаа бол хүч чадлаа бүрэн дайчил, тэвчээртэй бай. Сэтгэлийн хөдөлгөөнөө барь, эс бөгөөс олон таагүй зүйл хийх бололтой. Сарын сүүлээр хайртай хосуудыг удаан дурсагдах үйл явдал хүлээж байна. Санхүүгийн ажиллагаа явуулах, юм худалдан авах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад таатай. Амьдралынхаа ханийг сонгохдоо бусдын санаа бодолд бүү түшиглэ. Ажил хэргийн амжилт таны талд байна.

 МЭЛХИЙ 

Сарын эхээр таны өмнө ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ. Таны амьдралд цоо шинэ хуудас нээх томоохон ажил эхлэхэд хамгийн таатай цаг үе. Уран бүтээлчдэд алдар хүнд, албан тушаал дэвших хүсэлтэйд нь өндөр байр суурь авчирна. Санхүүгийн байдал таатай бус. Түншүүдийн тань тавьсан саналууд ирээдүйн амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөний чинь үндэс болох болно. Та уран бүтээлийн уран зөгнөлөө ашиглах ба урлагийн өндөрлөгт хүрэхэд хүчээ чиглүүлснээр олон хүндрэлтэй асуудлаасаа салж чадна. Таны хувьд өрхийн зардал тань зохистой хэмжээнээс давж байгаа мэт санагдана. Иймээс хосуудын хоорондын харьцаа хүйтэн хөндий болж болзошгүй. Эцэг эхийн аль нэгнээс эсвэл найз нөхдөөсөө ажил хэргийн туслалцаа авна. Сарын сүүлээр өөртөө эргэлзээ төрүүлэхээ боль. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг, үйл хөдлөлөө хяна. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар урлан бүтээгч нь мөн. Ямар ч хүнд хэцүүг өөрийн өөдрөг үзлийн гэрлээр гийгүүлэн даван туулж чадна. Гэр бүлийн амьдрал баяр баясгалан харилцан итгэлцэлтэй сэтгэл санаа тайван байна. Аялал явах, нүүж шилжих оршин суугаа газраа өөрчлөхөд таагүй.

АРСЛАН

Сарын эхээр боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Од эрхсийн байдал танд бүхий л талаар тусална. Уран бүтээлийн хамт олон, ажлынхаа газрынхантай найрсаг харьцаа бий болго. Дараа нь тэд таны авьяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Мөнгөтэй холбоотой ажил маш амжилттай урагшлах таатай боломж байна. Хувь заяа чинь ихийг өгнө. Сэтгэл хөдлөлөөсөө болж урьд байгуулсан тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс амжилт гаргана. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа буулт хийх чадвараа сана. Үйлдлээ өөрчилбөл зуршил өөрчлөгдөнө. Зуршлаа өөрчилбөл зан чинь өөрчлөгдөнө. Харин сарын дундуур амлалт өгөх, бичиг баримт бүрдүүлэхдээ болгоомжтой бай. Эрүүл мэндэд чинь эрсдэлтэй байх сэжигтэй зүйлээс хол бай. Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй. Материаллаг, хуулийн санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Ажил хэргийн харилцаа холбоонд түншдээ бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Эс тэгвээс ичгэвтэр байдалд орж магадгүй. Сарын сүүлээр санхүүгийн хүнд байдалд орно.

ОХИН

Сарын эхээр гэдэсний халдварт өвчин тусах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн мэдэхгүй эмчилгээнүүдээс ч зайлсхий. Санхүүгийн тал дээр санаа зоволтгүй. Сексийн эрч хүч нэмэгдэнэ. Зарим охиныхон албан тушаал дэвшинэ. Хайр дурлал шинээр ирнэ. Өрийн дарамтаас гарахад туслах хүн олдох бололтой. Гарах гарцгүй байдалд орж, улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарна. Хувь заяа таныг шалгана. Хуучин асуудлыг шинэ санаа бодлоор баяжуулж гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ. Бодлоосоо бүү зайлсхий. Тэр нь амжилтын үндэс болдог. Санхүүгийн хүндрэл гаргасан ч ажил байдалд дүгнэлт хийж ажлаа сайн төлөвлө. Ямар ч ажилд таны санаачилга их чухал үүрэгтэй. Тиймээс санаачилгатай бай. Ганц бие бол романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар. Амралтын өдөр маш идэвхтэй болно. Амжилтын хойноос хөөвөл учрах алдааг тооцож анхаар. Өрсөлдөгчийнхөө явуулж буй бодлого, өөрт ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх чадварыг харан суралц.

ЖИНЛҮҮР

Сарын эхээр санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвх гаргана. Материаллаг сайхан байдлаа дээшлүүлэх, карьераа амжилттай өсгөхөд тааламжтай. Шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа дуусгахыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэлэг, эсвэл амьдралынхаа ханийг олох бололтой. Хэрвээ таныг хайр дурлал эзэмдэж харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань бүх салбарт гялалзаж байсан ч нэмэргүй. Та романтик харилцаандаа ялдам ба эелдэг байж, хамтрагчтайгаа бат бөх холбоог тогтоож чадна.Таны хувьд хэтийн ирээдүйтэй ажлыг анзааралгүй орхигдуулахгүй байх нь чухал. Хувь заяаны эрхээр та хаана ч очсон бай мөнгө олж чадна. Эрүүл мэнддээ анхаар. Шүд өвдөж болзошгүй. Настай хүмүүс үе мөчөө хугарч гэмтэхээс сэрэмжил. Зөн совингоо дагавал мөнгөний асуудал дээр азтай байх болно. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Сарын сүүлээр нэлээн ачаалалтай байх нь. Дарга тань шинэ ажил үүргүүдээр дарах магадлалтай. Иймээс тайвшралгүй ажиллаад бай. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл.

ХИЛЭНЦ

Сарын эхээр энэ ордынхон хайнга, хэнэггүй байна. Эд мөнгөө гээж үрэгдүүлэх магадлалтай. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгах нь дээр. Хувийнхаа харьцааг төгөлдөржүүлж, хамтын үйл ажиллагааны баримт нэг бүрийг өөрийгөө илэрхийлэх боломж олгосон гайхамшигтай адал явдал болгон хувирга. Од гаригсийн эрхшээлээр шинэ ажил эхлэхэд бүтэмжгүй байна. Гэхдээ өмнө нь гаргасан хичээл зүтгэлийн үр дүн болох, эсвэл ямар нэгэн ажлыг дуусгах үйл явдал тохиолдох магадлалтай. Хувийн амьдралдаа сэтгэл дундуурхан байгаа бол ажлаа сайн хийж дутуугаа нөхөж дундуураа дүүргэх хэрэгтэй. Ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Өндөр орлого орж ирж болох ч, эрсдэлтэй төсөлд оролцохоос татгалзсан нь өлзийтэй. Сарын сүүлээр харин од эрхсийн эрхшээлээр ажил дээр тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байдлаас таагүй явдал гарч мэднэ. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавиарай. Тааламжгүй мэдээг хэт эмзэглэлгүй хүлээн авахыг хичээгээрэй.

НУМ

Сарын эхээр нумынхан биеэ барих чадваргүй түргэн уураасаа болж хөнгөмсөг бодлогогүй үйлдэл хийж магадгүй. Айдас эргэлзээнээс сал. Ингэвэл та маргаанд өөрийн үзэл бодлоо хамгаалж чадна. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй. Хайртай хосуудын харьцаа маш сайн байна. Ажил хэргийн бага сага асуудлууд ядах юмгүй шийдэгдэнэ. Дотно хүмүүсийн дэмжлэгээр хайртай хосууд биесээ ойлголцоно. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, ажил төрлөөр яриа өрнүүлэх өөрийн бараа, кампанийн нэр хүндийг сурталчлахад таатай. Харин бүхий л асуудалд хэт итгэмтгий, гэнэн байх нь зэмлэл, доог тохуу авчирч магадгүй байна. Сарын сүүлээр эрүүл мэндэд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах аргагүй бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж бас байна. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотнын хүмүүстэйгээ ойр холбоотой бай. Бичиг баримттай холбоотой эмхлэх зүйлд мөн утга зохиолын ажилд амжилттай байна.

МАТАР

Сарын эхээр эмэгтэйчүүдийн хувд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй. Хосууд бие биеэ ойлгох хэрэгтэй. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч осол аваарт орох магадлал өндөр байна. Ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харьцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямар ч саад тотгорыг амжилттай даван туулна. Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг хүлээж байна. Матрын ордныхон хурц гүйлгээ ухаан, ажил хэрэгч, шийдэмгий байдал гаргаж хүссэндээ хүрч чадна. Гол нь замын дундаас бүү ухар. Ажлын байр хайж байгаа матрынханд бүгдэд нь боломж олдох хэдий ч ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагын жижиг деталь хэсгүүдэд ч анхаарч, бодолцож үзэх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.Нүүдэл суудал хийж аяллаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно.

ХУМХ

Сарын эхээр сэтгэл санааны тогтворгүй байдал, соргог мэдрэмж, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх нь болзошгүй хохирлыг авчирч, мэргэжлийн ажиллагаанд төдийгүй дотно хүний харилцаанд хүндрэл авчирна. Бие тавгүйтэж, уур хүрэн, сэтгэл хямарна. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Хайр дурлалдаа өөрчлөлт хийх хүсэл, найз бүсгүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь хориотой, хууран мэхлэх аргыг ч хэрэглэхэд хүргэх ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч материаллаг байдал дээшлэхгүй. Гэхдээ гуниад хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Гэр бүлтэйгээ амрах нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл, төлөвлөгөөндөө бусдыг татан оролцуулаарай. Учир нь хамт олны хүч илүү итгэл найдвартай, үр дүнтэй байна. Ухаалаг бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог.

ЗАГАС

Сарын эхээр их ашиг амласан саналууд хүлээн авна. Томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байдаг. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Ажлыг өөртөө таалагдуулах гэж биш харин мөнгө олох гэж ажилладаг гэдгийг санаж яваарай. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй. Зарлагаа ангилан тодорхойлж сургалт, ажил хэргээ эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээж авч магадгүй. Одоохондоо ирээдүйнхээ төлөө ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ. Хүүхдүүдэд тань ёс суртахууны төдийгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Хүүхдүүдийнхээ сургалтад мөнгө бүү хайрла. Тэдэнд үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Сарын сүүлээр зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийхэд тохиромжтой. Азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж