Холбоочдын тэмцээнээс алба хаагчид I, II зэргийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Холбоочдын тэмцээнээс алба хаагчид I, II зэргийн болзол хангалаа

Холбоочдын тэмцээнээс алба хаагчид I, II зэргийн болзол хангалаа

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 18 багийн 80 гаруй тамирчин оролцож, хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох, Р-142 КШМ дээрх ажиллагаа гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн мэргэжилтэн, ахлагч Н.Хүсэл радиотелеграфын спортын I зэрэг, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар радиотелеграфын спортын II зэрэг, дэд ахлагч Б.Батбаатар радиопеленгацийн спортын II зэргийн болзол хангалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж