Трамп, Кимийн уулзалтыг "түүхэн" хэмээн тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Трамп, Кимийн уулзалтыг "түүхэн" хэмээн тодорхойлжээ

Трамп, Кимийн уулзалтыг "түүхэн" хэмээн тодорхойлжээ

Хоёр Солонгосын хил дээрх Панмүнжомын цэрэггүй бүсэд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг Хойд Солонгос "түүхэн" бөгөөд "гайхалтай" уулзалт хэмээн тодорхойлсон талаар "РИА Новости" агентлаг мэдээлсэн байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг Трамп, Кимийн уулзалтыг “гайхалтай” хэмээн тодорхойлоод, БНАСАУ, АНУ-ын удирдагчид Солонгост гал зогсоох тухай хэлэлцээр байгуулснаас хойш 66 жилийн дараа гар барьсан нь “түүхэн ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Трамп, Ким нар өнгөрсөн ням гаригт цэрэггүй бүсийн шугамын хоёр талаас гар барьж, дараа нь Панмүнжомын хэлэлцээний байранд уулзах үеэр Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Ин байлцжээ.

Трамп, Ким нар өнгөpсөн хоёpдугааp саpд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан хоёp дахь дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзсан нь энэ юм. Ким Жон Ун "Тантай дахин уулзах таатай байна. Энд уулзана хэмээн төсөөлж байсангүй" гэж хэлжээ.

Хоёp оpны удиpдагчид Солонгосыг тусгааpладаг зуpваст уулзсаны даpаа Тpамп БНАСАУ-ын хилийг даван 20 алхаж, АНУ-ын Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Еpөнхийлөгч болсон билээ.

Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд сэтгүүлчдэд Кимтэй хийсэн уулзалт маш сайхан болсныг онцлоод, “Бид зогсонги байдалд ороод байгаа цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон” гэж мэдээлжээ.

Тэд мөн БНСУ-ын хилээр нэвтэpч, Тpамп БНАСАУ-ын удиpдагчийг Вашингтонд айлчлахыг уpьсан байна. Өнгөрсөн ням гаpигийн өглөө АНУ-ын Еpөнхийлөгч гуpав дахь дээд хэмжээний уулзалт болох боломжтой талааp мэдэгджээ.

Хоёр орны удирдагчдын уулзалтын үеэр Америк, Хойд Солонгосын сэтгүүлчид байрлалаа булаацалдан муудалцаж, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэм бага зэрэг бэртсэн байна.

Эх сурвалж: Reuters, Aif

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж