УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан гишүүд 10 гаруй хоног тойрогтоо ажиллаж иргэдэд хуулийн төслийн ач холбогдлыг танилцуулж, санал бодлыг нь сонссон. Өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж байгаа юм.
МАН-ын бүлэг өнгөрсөн Баасан гаригт Их тэнгэрийн аманд бүлгийн хуралдаанаа хийж, тойрогтоо ажилласан гишүүдийн тайланг сонссон.
Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Холбоотой мэдээ