“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдлаа

“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдлаа

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн түүхт 75 жилийн ойн хүрээнд, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит “Нэргүй сан”, “Монгол дахь Герман хоньч нохойн холбоо” хамтран зохион байгуулж буй “German shepherd championship 2019” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь Онцгой байдлын ерөнхий газрын аврах 029 дүгээр ангийн талбайд зохион байгуулагдаж нийт 14 төрөлд 115 ноход оролцож байгаа юм.

“German shepherd championship 2019” тэмцээний нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны дарга, ахмад Ш.Отгонжаргал, “Нэргүй сан”-гийн тэргүүн Н.Дамдинсүрэн, Монголын Герман хоньч нохойн холбооны ерөнхийлөгч О.Соронзонболд болон бусад албаны хүмүүс, нохой сонирхогчид оролцлоо.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж