ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл | News.MN

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо.

Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, ЗХА-ийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-01 202.179.25.130

Хар тамхины талаар мэдэгдэл хийсэн гэж бодлоо. Танай яам гол асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Avatar

САЙН 2019-07-01 202.21.109.88

ТҮРГЭН ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД КИМ ТРАМП 2-ДОО БАЯРЛАЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж