Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрладаг нийтийн орон сууцны таван давхрын цонхноос 24 настай эрэгтэй унаж гэмтжээ. Тодруулбал, дээрх хэрэг өчигдөр /2019.6.30/ гарсан бөгөөд 04.03 цагийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт цонхноос хүн зүүгдсэн байна гэсэн дуудлага ирсэн аж. Алба хаагчид хэргийн газарт очиход Баянзүрх дүүрэг оршин суудаг иргэн 24 настай эрэгтэй Т нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ таван давхрын цонхноос унаж нуруу нь гэмтсэн тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ