Монголын Мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар | News.MN

Монголын Мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар

Монголын Мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар

Дуусах цаг, огноо: 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цаг

 1.  САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Санхүүгийн мэргэжилтэн нь Санхүүгийн захирлын удирдлага дор, МСК-ын холбогдох дүрэм журам, удирдамжийн дагуу Монголын МСС-ийн санхүүгийн менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд улирлын болон жилийн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, өдөр тутмын санхүүгийн гүйлгээг хянах, гүйцэтгэх, зардал болон үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн баримт бичгийг нэгтгэх, хянах, хугацаат тайлан боловсруулах болон шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажил үүрэг

  • Санхүүгийн болон зарцуулалтын хугацаат төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг хянах.
  • Санхүүжилтийн удирдлага, гүйцэтгэлийг батлагдсан ажлын төлөвлөгөө, төсөв болон санхүүгийн холбогдох дүрэм журмын дагуу, цаг хугацаанд нь, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх.
  • Санхүүжилтийн урсгалыг тогтвортой, саадгүй байлгахад анхаарч, шаардлагатай тохиолдолд хэрхэн сайжруулах талаар санал боловсруулан хүргүүлэх.
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн үйл ажиллагааг хянах зорилго бүхий нэмэлт тайлан боловсруулах.
  • Төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны явцыг нийт төсвийн зарцуулалт болон хуваарилалттай харьцуулж хянах.
  • Хугацаат тайлан боловсруулж, зарцуулалтад анхан шатны дүн шинжилгээ хийх.
  • Санхүүгийн эрсдлийг тогтмол тооцож, Санхүүгийн захиралд тухай бүр мэдээлэх.
  • Монголын МСС-ийн ажилтнуудад санхүүгийн хариуцлагатай холбоотой бүх асуудлаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан.
  • Microsoft Office, Санхүүгийн удирдлагын мэдээллийн систем болон мэргэжлийн бусад хэрэгсэл, програм хангамжийн мэдлэгтэй.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай.

Нэмэлт ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийх, санхүүгийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын шийдлийг шинэлэг байдлаар, бие даан боловсруулж, танилцуулах чадвартай.
  • Харилцан адилгүй мэргэжил, мэргэшил бүхий хамт олны нэг гишүүн болж, нийтлэг зорилгын төлөө багаар ажиллах чадвартай.
  1. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн нь Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан захирлын шууд удирдлага дор ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагааг амжилттай явуулахад шаардлагатай бүх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу түргэн шуурхай, ил тод, шударгаар гүйцэтгэх ба худалдан авах ажиллагааны үе шат бүрт харилцан адилгүй мэргэжлийн салбарын төлөөллүүдтэй нягт хамтран ажиллана.

Ажил үүрэг

  • Худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж, Хөтөлбөрийн үйл ажиллагааны удирдамж, холбогдох бусад баримт бичигт нийцүүлэн, мэдээллийн нууцлалыг чанд сахиж, ил тод, шударга байдлаар хэрэгжүүлэх.
  • Төсөл, үйл ажиллагаа хариуцсан багтай нягт хамтран ажиллаж, Худалдан авах ажиллагааны стратеги, худалдан авах ажиллагааны хэрэгцээ шаардлага, зардлын тооцоолол зэргийг Компакт гэрээний шаардлагад нийцүүлэн боловсруулах.
  • Компакт гэрээний хэрэгжилтэд чухал ач холбогдол бүхий худалдан авах ажиллагааг цаг тухайд нь гүйцэтгэж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг төлөвлөгөөний дагуу нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
  • Зах зээлийн болон салбарын судалгаа хийх, холбогдох талуудад чиглэсэн олон нийтийн аливаа үйл ажиллагаа явуулахад Худалдан авах ажиллагааны төлөөлөгчийг удирдлага, чиглэлээр хангаж, худалдан авах аливаа ажиллагааг өрсөлдөөний зарчмаар, амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Худалдан авах ажиллагаа, төслийн удирдлага, хууль эрх зүй, нийтийн удирдлага, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • МСК, дотоодын болон олон улсын хөгжлийн түнш байгууллагууд зэрэг худалдан авах ажиллагааны олон улсын хэм хэмжээг баримталдаг байгууллагуудад худалдан авах ажиллагааны чиглэлээр 3 буюу түүнээс дээш жил ажилласан.
  • Томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийн ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан, холбогдох баримт бичиг, гэрээний төслийг боловсруулах, хянан тохиолдуулах, уялдаа холбоогоор хангах ажлыг гүйцэтгэж байсан бодит туршлагатай.
  • Microsoft Office (Word, Excel, Project г.м) програм хангамж ашиглах өндөр чадвартай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай.
  1. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Үндсэн үүрэг

Гүйцэтгэх захирлын туслах нь Гүйцэтгэх захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг гаргаж, ажлын баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, тогтмол шинэчлэхийн зэрэгцээ Гүйцэтгэх захирлын захидал харилцааг хөтлөн явуулах бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхдээ мэдлэгийн менежмент, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын тогтсон жишиг, мэргэжлийн хэм хэмжээг баримтлан ажиллана.

Ажил үүрэг

  • Гүйцэтгэх захиралд ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай захиргаа, аж ахуй, зохион байгуулалтын цогц дэмжлэг үзүүлэх.
  • Гүйцэтгэх захиралд хандсан бүх захидал харилцаа, хүсэлтийг бүртгэж, ач холбогдлын эрэмбээр цаг тухайд нь танилцуулан шийдвэрлүүлэх.
  • Гүйцэтгэх захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг тухайн үеийн ажлын шаардлага, ач холбогдол, харгалзах талуудын ажлын уялдаа холбоог харгалзан боловсруулж, шаардлагатай мэдээлэл, материалыг сэдвийн дагуу бэлдэх.
  • Монголын МСС-ийн нэгж, хэсгүүдийн хоорондох мэдээллийн урсгалыг саадгүй нэвтрүүлж, Гүйцэтгэх захирлаас ажилтнуудад өгч буй заавар, чиглэл, бусад мэдээллийг цаг тухайд нь хүргэх, улмаар байгууллагын дотоод хамтын ажиллагааг хангахад өөрийн чиг үүргийн хүрээнд хувь нэмэр оруулах.
  • Гүйцэтгэх захирлаар батлуулахаар ирүүлсэн санал, хүсэлт, төлөвлөгөө болон бусад баримт бичгийн төслийг тогтсон загвар, хэм хэмжээний дагуу боловсруулсан эсэхийг хянах.
  • Аливаа төсөл, үйл ажиллагааны хуваарь, хэрэгжилтийн талаар хавтас нээн хөтөлж, тэдгээр нь батлагдсан төлөвлөгөөний дагуу, харилцан уялдаатай хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж ажиллах.
  • Хурлын тэмдэглэлийг үнэн зөв, тодорхой хөтөлж, холбогдох ажилтнуудад хүргүүлэх, хурлын үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, түүнчлэн жил тутмын чухал ач холбогдол бүхий арга хэмжээ, өдрүүдийн хуанлий гаргаж, тогтмол шинэчлэх.
  • Компакт гэрээтэй холбоотой бүх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг мэргэжлийн өндөр түвшинд хангах.
  • Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг цаг хугацаанд нь, шаардлагын дагуу хангуулж ажиллах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдага, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгжийн удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж 5 жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
  • Албан байгууллага, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш) чадвартай байх.
  1. ДЭД ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Үндсэн үүрэг

Дэд захирлын туслах нь Дэд захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг гаргаж, шаардлагатай баримт бичгийг хавтсыг бүрдүүлэн, тогтмол шинэчлэхийн зэрэгцээ Дэд захирлын захидал харилцааг хөтлөн явуулах бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай туслалцааг Дэд захиралд үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ мэдлэгийн менежмент, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын тогтсон жишиг, мэргэжлийн хэм хэмжээг баримтлан ажиллана.

Ажил үүрэг

  • Дэд захиралд ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай захиргаа, аж ахуй, зохион байгуулалтын цогц дэмжлэг үзүүлэх.
  • Дэд захиралд хандсан бүх захидал харилцаа, хүсэлтийг бүртгэж, ач холбогдлын дагуу цаг тухайд нь танилцуулан шийдвэрлүүлэх.
  • Дэд захирлын өдөр тутмын уулзалт, ажлын хуваарийг тухайн үеийн ажлын шаардлага, ач холбогдол, харгалзах талуудын ажлын уялдаа холбоог харгалзан боловсруулж, шаардлагатай мэдээлэл, материалыг сэдвийн дагуу бэлдэх.
  • Уулзалт товлох журмыг холбогдох талуудад мэдээлж, хэрэгжилтийг хангуулах.
  • Энгийн асуулт, хүсэлтийн хариуны төслийг бие даан боловсруулж, Дэд захирлаар батлуулан, холбогдох талуудад шуурхай хүргүүлэх.
  • Шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн хавтас нээж, хөтлөх ба ингэхдээ төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, аудит хийх зорилгоор ашиглахад тохиромжтой байдлаар зохион байгуулах.
  • Хурлын тэмдэглэлийг үнэн зөв, тодорхой хөтөлж, холбогдох ажилтнуудад хүргүүлэх, хурлын үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, түүнчлэн жил тутмын чухал ач холбогдол бүхий арга хэмжээ, өдрүүдийн хуанлий гаргаж, тогтмол шинэчлэх.
  • Компакт гэрээтэй холбоотой бүх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг мэргэжлийн өндөр түвшинд хангах.

Боловсрол:

  • Бизнесийн удирдага, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Хэмжээ, чиг үүргийн хувьд ижил төстэй байгууллага, газар, нэгжийн удирдах албан тушаалтны туслах буюу нарийн бичгээр дор хаяж 5 жил ажиллаж, захиргааны дэмжлэг үзүүлж байсан туршлагатай.
  • Албан байгууллага, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш) чадвартай байх.
  1. ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг 

Олон нийттэй харилцах мэргэжилтэн нь Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын удирдлага дор ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээгээр оруулж буй хөрөнгө оруулалтын ач холбогдол, Компакт гэрээний хэрэгжилтийг сурталчлан таниулах, усны үнэ цэнийг ойлгуулах, усны шинэ соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, кампанит ажил, хурал зөвлөгөөн зэргийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх ба олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг холбогдох талуудад Компакт гэрээний хэрэгжилтийн ахиц, явцын талаар мэдээлэл хүргүүлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлэхэд оролцож ажиллана.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн зүгээс зохион байгуулах аливаа арга хэмжээ, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, хурал зөвлөгөөн зэрэг үйл ажиллагааг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх.
  • Хэвлэлийн мэдээ болон хэвлэл мэдээлэл, олон нийтэд зориулсан бусад мэдээ материал боловсруулах.
  • Монголын МСС-ийн олон нийттэй харилцах стратегид нийцүүлэн блог, тайлан, мэдээллийн товхимол, амжилтын түүх зэрэг мэдээлэл, контентыг Монголын МСС-ийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын удирдлага дор боловсруулах.
  • МСК-ын Таних тэмдэг, брэндийн удирдамжийн хэрэгжилтийг хангуулах.
  • Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны явц, МСК-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх.
  • Монголын МСС-ийн цахим хуудаст нийтлэх мэдээллийг боловсруулах, баяжуулах үүрэг хүлээж, олон нийтийн сүлжээ болон мэдээллийн бусад сувгуудыг ашиглан Монголын МСС, Компакт гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх.
  • Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөний дагуу Компакт гэрээний үр дүнгийн мэдээллийг олон нийт, холбогдох талуудад хүргэхэд оролцох.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Томоохон хэмжээний мэдээллийн кампанит ажил төлөвлөн зохиож байгуулах, гүйцэтгэх чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш) чадвартай байх.

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багаар хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах. 

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Намтар болон холбогдох материалаа англи хэл дээр бүрдүүлж, hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (сонирхсон ажлын байрны нэрийг тодотгоно). 

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 77111710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж