Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжихөөр болжээ | News.MN

Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжихөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжихөөр болжээ

Д.Сумъяа өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжихөөр болжээ

Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт Японд болох ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарласан. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд том өөрчлөлт оржээ.

Олимпийн мөнгө, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өөрийн хүсэлтээр өнжихөөр болсон байна. Тэрбээр 2017 онд Унгарт болсон ДАШТ-д түрүүлж, өнгөрсөн жил Бакугаас хүрэл медальтай ирсэн юм. Мөн 57 кг-д Монголын №2  тамирчин О.Энхрийлэн бэртлийн улмаас Токиог зорих багт багтаагүй байна. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д залуу бөх Ц.Энхчимэгийг сонгож, энэ жилийн улсын аварга Ц.Батцэцэг үлдэхээр болсон. Гэхдээ энэхүү мэдээлэл гарсны дараа Ц.Батцэцэг холбоондоо гомдолтой байгаагаа илэрхийлж, улсын аваргаас медаль авч үзээгүй хүнийг дэлхийн дэвжээнд барилдуулах шийдвэр гаргасанд гайхснаа илэрхийлсэн юм.

Эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдэг тамирчид ДАШТ-ий багт багтаагүй байна. Өмнө нь эрэгтэй хөнгөн жингүүддээ хоёр тамирчин сойдог байсан бол энэ удаа 60, 66 кг-д тус бүр нэг тамирчин барилдуулахаар болжээ.

ДАШТ-д өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-01 202.21.108.89

Хэрлэнг явуулах байсан юм, Цогт баатар бол илүүц авьяасгүй

Avatar

зочин 2019-07-01 117.111.28.198

сайн л байна ш дээ залуу тамирдчаа сольж сонгоод туршлага болно

Avatar

Зочин 2019-07-01 66.181.186.222

АМЬДРАЛАА БОДОЖ ЗОХИЦУУЛАХ НЬ ЮУ ЮУНААС ЧУХАЛ. ХҮН БОЛСНЫ УТГА УЧИР БОЛ ГЭР БҮЛ ҮҮСГЭЖ ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ШҮҮ ДЭЭ

Avatar

зочин 2019-07-01 66.181.166.196

Сумьяа сайн байна аа, чадахгүй хэрнээ би заавал явна гээд чичрээд дайрчихдаг нөхдүүд нэгийг бодох хэрэгтэй болов уу

Avatar

Зочин 2019-07-01 202.9.43.141

Эрчүүд бол хамаа алга. Эр хүнд хүүхэд оройтохгүй. Доорхи нөхрийн бичсэн үнэн шүү. Сумьяа насаараа медалиа хараад бахархаж явахгүй биз. Төрүүлж өсгөсөн үр хүүхдээ хараад жаргаж суух уу.

Avatar

Бек 2019-07-01 202.9.43.141

Хүний амьдралын баяр баясгалан гэр бүл үр хүүхэд шүү дээ. Дэлхийн Жүдо бөхийн түүхэнд нэр мөнхлөсөн хүн одоо болно доо. Монгол улс медал хэрэгтэй юу. Эрүүл саруул, боловсролтой иргэн хэрэгтэй юу бодох л асуудал.

Avatar

Зочин 2019-07-01 66.181.180.194

Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар Явахгүй гэхээр энэ жилийн ДАШТ-ийг үзэх хэрэггүй болжээ

Avatar

Зочин 2019-07-01 202.9.45.117

яалтчгүй басхүү сайн байгаа харин хэрлэн энэ 2ийг давхарласан бол

Avatar

Otgonkhuu Ragchaasuren 2019-07-01 122.201.26.130

tumurhuleg muushdee jil bur l yawdag dandaa medalgui irdeg odoo busdadaa boloj olgoh heregtei

Avatar

Зочин 2019-07-01 43.250.126.174

Мундаг байна. Юм үзсэн хүн шиг байж бусдад боломж олгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж