Орост олигарх байхгүй гэж Путин мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Орост олигарх байхгүй гэж Путин мэдэгдэв

Орост олигарх байхгүй гэж Путин мэдэгдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их-20-ийн уулзалтын өмнөхөн Financial Times сонинд ярилцлага өгсөн бөгөөд тэрхүү ярилцлагадаа “Орост олигарх байхгүй” хэмээн хэлжээ.

“Орост том компаниуд бий, харин төрийн эрх мэдэлд ойр байж, түүнийгээ ашигладаг олигарх бараг байхгүй” гэж Путин онцолсон байна.

Оросын эдийн засаг дотоод болон гадаад хүчин зүйлээс үүдэлтэй шокын байдлаасаа сэргэж чадлаа гэдгийг тэрбээр бас онцолжээ.

“Энэ оноос мөрдөж байгаа НДШ-ийг өндөрсгөсөн явдал эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй ч энэ сөрөг нөлөө нь богино хугацааных байна гэж төсөөлж байна. Өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин буурч, макро эдийн засгийн байдал сайжирч байна, мөн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна” хэмээн Путин хэллээ.

Энэ 2019 оноос 18 хувь байсан НДШ-ийг 20 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж