Англи хэл эзэмших нь ажлын карьерт сайнаар нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Англи хэл эзэмших нь ажлын карьерт сайнаар нөлөөлдөг

Англи хэл эзэмших нь ажлын карьерт сайнаар нөлөөлдөг

Англи хэлийг төгс эзэмшсэн инженерүүд англи хэлний мэдлэггүй мэргэжил нэгтнүүдээсээ 12 хувь илүү орлоготой ажиллаж байна хэмээн ажил байр зуучлагч Superjob компанийн мэдээлэл өгүүлж байгааг РИА Новости онцолсон байна.

“Инженер, техникийн ажилтны сарын цалин 55-80 мянган рубльд хэлбэлзэж байгаа бөгөөд хэрвээ англи хэлний мэдлэгтэй бол 60-90 мянга болон өсдөг. Хэрэглэгчийн менежер албан тушаалд ажиллаж байгаа хүний сарын цалин багадаа 45 мянга, ихдээ 65 мянга. Харин англи хэлний мэдлэгтэй бол 60-80 мянган рублийн орлоготой ажилд олдоно” хэмээн тайланд дурджээ.

Хоёр болон түүнээс дээш гадаад хэлтэй ажилтны хэрэгцээ улам өссөөр байгаа ажээ.

Оросуудын дийлэнх нь англи хэлний мэдлэгтэй байдаг. Англи хэлний дараа герман, франц хэлийг оросууд илүүтэй эзэмшсэн байдаг байна.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж