ИХ-20: Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

ИХ-20: Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэнэ

ИХ-20: Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэнэ

Японы Осака хотод амралтын өдрүүдэд ИХ-20-ийн дээд хэмжээний хоёр өдрийн уулзалт болж өндөрлөлөө. ИХ-20 –ийн энэ удаагийн уулзалтын үр дунд тунхаг бичиг гарсан бөгөөд бүлгийн гишүүд эрсдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, Дэлхийн худалдааны байгууллагад шинэлэх хийх санал гарсан юм. ИХ-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхийн эдийн засгийн голлох тоглогчдийн дунд хэд хэдэн хэлэлцээ болж өндөрлөсөн. Тодруулбал, Персийн булангийн бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал болон АНУ-БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн нийтийн анхаарлыг татаж байв.

ПЕРСИЙН БУЛАН ДАХЬ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ

ИХ-20 бүлгийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхийн удирдагчид хоёр талт болон олон талт уулзалтыг өрнүүлсэн. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн бүлгийн удирдагчидтай хэлэлцээ хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, БНХАУ, Энэтхэг, Турк, Франц, Герман, Их Британи, Өмнөд Солонгос, Египт зэрэг гүрний удирдагчидтай яриа хэлэлцээ өрнүүлсэн билээ.

Тэдний дунд өрнөсөн яриа хэлэлцээний гол сэдэв нь Ираны асуудал байв. ИХ -20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ихэнх орны төлөөлөгчид Ойрхи Дорнодын хурцадмал байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн юм.

Үүнээс гадна АНУ Ираны цөмийн хөтөлбөрөөс гарч байгаатай холбогдуулан Тегеран ОХУ, Франц, Их Британи, Герман болон БНХАУ-ыг дээрх хэлэлцээрийг хадгалж үлдэхийг уриалсан билээ.

Гэхдээ Вашингтон шинэ хэлэлцээ хийхийн тулд Иранд тавьсан хоригоо улам чангатгаад байгаа ажээ.

Харин Персийн булан дахь хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Ираныг Дональд Трамптай хэлэлцээ хийхийг уриалсан юм. Тэрбээр “Би АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр талт уулзалт хийлээ. Үүний зэрэгцээ худалдааны дайны асуудал болон Ливийн нөхцөл байдал тэр дундаа Сахель бүс дэх нөхцөл байдал мөн Ираны холбоотой асуудлыг бид хэлэлцлээ. Хэрвээ хоёр улсын хэлэлцээ хийвэл миний хувьд дэмжинэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Үүний зэрэгцээ, Меркель БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн бүх оролцогчид үүргээ биелүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

ХУДАЛДААНЫ ДАЙН

ИХ-20 дээд хэмжээний уулзалтын хүрээнд өрнөсөн гол үйл явдлыг нэг бол АНУ-БНХАУ-ын дунд өрнөж буй худалдааны дайны асуудал байв. Сануулахад, хоёр улсын эдийн засгийн харилцааны нөхцөл байдал шударга бус байна гэж Трамп үзэж байгаа билээ. Тодруулбал, Хятад улс АНУ-ын зах зээл дээр маш их бүтээгдэхүүн борлуулдаг ч АНУ Хятадын зах зээл дээр маш бага бүтээгдэхүүн борлуулдаг нь эдийн засгийн харилцааны шударга бус нөхцөл байдлыг бий болгож байна гэж Трамп үзэж байгаа билээ.

Энэ хүрээнд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, хожим нь өндөр татвар ногдуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлжээ.

Талууд 2018 оны сүүлээр харилцан ашигтай худалдааны хэлэлцээр хийх хэлэлцээ өрнүүлж эхэлсэн. Трамп болон Ши Жиньпины тэмдэглэж буйгаар тэдний дунд найрсаг харилцаа бий болсон ч хэлэлцээний үйл явц өрнөөгүй ажээ. Улмаар тавдугаар сард Вашингтон 200 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хятадын бараа бүтээгдэхүүн татвар ногдуулахад Бээжин зургадугаар сарын нэгнээс 60 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан билээ.

ИХ -20 уулзалтын хүрээнд өрнөсөн хоёр талт уулзалтын явцад БНХАУ-ын дарга Ши жиньпин сөргөлдөөн, маргаанаас илүү яриа хэлэлцээ чухал болохыг уриалсан вм.

Харин Трамп худалдааны маргааны шийдвэрлэхээр төлөвлөж байна. Талууд амархан хэлэлцээ хийсэн бөгөөд хэрвээ бид шударга хэлэлцээ хийвэл энэ түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ гэв.

Мөн Трамп АНУ ойрын хугацаанд Хятадын эсрэг худалдааны татвар ногдуулахгүй гэдгийг мэдэгджээ.

ОХУ-АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч ч мөн адил хоёр талт уулзалт хийсэн.

Энэ тухай Путин мэдэгдэхдээ “Ажил хэрэгч, сайхан уулзалт болсон. Бид хоёр талын ашиг сонирхлыг хөндсөн бүхий л асуудлыг хэлэлцсэн” гэв.

Үүнээс гадна тэрбээр, АНУ-ын бизнесменүүд ОХУ-ын зах зээлийг маш ихэд сонирхож байна. Иймээс АНУ-тай харилцаа харилцааг өргөжүүлэх нь чухал гэв. Гэхдээ Москва хориг тавьсан Вашингтоныг уучлахыг хүсэхгүй байгаа гэв.

ХУРИМТЛАГДСАН АСУУДЛЫГ  БҮТЭЭЛЧЭЭР ХЭЛЦЭЖ ЭХЛЭВ

ИХ -20 уулзалтын үеэр Европын холбооны улсын удирдагчид Манфред Вевер Европын холбооны шинэ төлөөлөгч болж чадахгүй гэдэгт тохиролцоонд хүрэв. Учир нь, тус улстөрч нь ЕХ-ын шинэ төлөөлөгчөөр сонгогдвол ОХУ-ын “Хойд Урсгал-2” төслийг царцаахын тулд бүхий л боломжийг ашиглана гэж амалсан билээ.

Үүнээс гадна, тэд Дэлхийн худалдааны байгууллагыг шинэлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун мэдэгдсэн билээ. Тус улс нь дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцсон юм.

Дэлхийн худалдааны байгууллагыг  шинэялэх асуудалд БРИКС бүлгийн орнууд болох Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчид оролцсон билээ. Уулзалтын үр дүнд тэд олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэхэд ДХБ-ын бүрэн эрхийг өргөжүүлэхээр зорьж буйгаа мэдэгдсэн билээ.

Харин энэ асуудал Өмнөд Африкийн удирдагч Сирил Рамапоса мэдэгдэхдээ ДХБ-ыг шинэчлэхэд Их-20 улсуудаас гадна дэлхийн бүс улсын санаа бодлыг сонсох хэрэгтэй гэдгийн онцлон тэмдэглэв.

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Туркийн Ерөнхийлөчг Тайип Режеп Эрдогантай уулзаж, ОХУ-ын агаарын хөлгийн пуужингийн систем С-400 импортлож буй асуудлыг хэлэлцсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч тус уулзалт шударга бус өрнөсөн хэмээн мэдэгджээ.

Их-20 уулзалтын хүрээнд экологийн асуудлыг ч орхигдуулсангүй. Энэ асуудлыг дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр хэлэлцсэн билээ. Гишүүн улсууд 2050 он гэхэд Далайд пластик хог хаягдлыг хаядаг байдлыг зогсоохоор тохиролцсон тухай Абэ Шинзо хаалтын үеэр мэдэгдэв

Мөн хоёр өдрийн туршид болсон тус дээд хэмжээний уулзалтын үеэр цахим орчин дахи терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг Их-20 бүлгийн удирдагчид онцолсон бөгөөд хиймэл оюун ухааны салбарт ажиллах хэрэгтэй гэв.

ОПЕК+ ТОХИРОЛЦОО

ИХ-20 дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ болон Саудын Араб ОПЕК+ ирээдүйн хэлэлцээнд нэгдсэн байр суурьтай оролцохоо тохиролцсон тухай Путин мэдэгдэв. Тэрбээр Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Саудтай хоёр талт уулзалт хийсэн юм.

“Бид олборлолтыг багасгах чиглэлд ОПЕК-тай тохиролцсон саналыг өргөжүүлэх боломж байгаа эсэхийг хэлэлцсэн. Ингээд бид байрсууриа нэгтгсэн Бид тохиролсон зүйлээ өргөжүүлнэ. Харин хугацааг уртасгаж байгаагийн тухайд одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Путин есөн сар хүртэл байх боломжтой гэв

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж