Их Британийн гүнж Анна Монголд айлчлав/1993.07/ | News.MN

Их Британийн гүнж Анна Монголд айлчлав/1993.07/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Их Британийн гүнж Анна Монголд айлчлав/1993.07/

-NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1921.07.06-08 Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирэв.

1922.07-р сар Засгийн газрын гишүүдийн хурлаар Дотоодыг хамгаалах газрыг байгуулж, даргаар нь Дашийн Балдандоржийг сонгожээ.

МХЗЭ-ийн I их хурал хуралджээ. 10 засгийн наадамд Лу гүний Вандан түрүүлж, Их дагинын харъяат Бямбасан үзүүрлэжээ.

Бүх цэргийн наадамд 704 бөх барилдсанаас Сайн ноён хан аймгийн Лу гүний /Архангай- Батцэнгэл/ Вандан түрүүлж, мөн аймгийн Сайд вангийн /Архангай Их тамир/ Дүйнхорын Далантай үзүүрлэж, заан цол хүртэв.

1925.07.01 Дотоод яамны дэргэд “Эрүүлийг хамгаалах газар” байгуулагдав. Анхны больниц нь 15 ортойгоор Улаанбаатар хотод нээгджээ.

1926.07.02 Аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль гаргажээ.

1927.07-р сар Баяр наадмын хурдан морины дүрмийг өөрчилж, наймаас дээш насны хүүхдээр хурдан морийг унуулах болжээ.

Улаанбаатар хотод анхны худалдааны яармаг нээгдэв.

МАХН-ын VI  их хурал хуралдав. 190 төлөөлөгч оролцсон тус их хурлаар аж ахуй, соёлын байгууллагын ээлжит зорилтыг дэвшүүлсэн.

1931.07.07 Улсын ажилчин малчин эмэгтэйчүүдийн  анхдугаар их хурал хуралдав.

1932.07-р сар БНМАУ-ын Онц XVII бага хурал хуралдаж, өршөөлийн тухай тогтоол гаргажээ.

Энгийн ардын бага хурал болов.

1932.07.02 Ардын Засгийн газрыг Сайд нарын зөвлөл гэж нэрлэх болов.

Хянан байцаах яам, ЭЗЗ-ийг татан буулгав.

Худалдаа ба аж үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яам болгон өөрчлөн зохион байгуулжээ.

1933.07-р сар Хатгалын ноос угаах үйлдвэр ашиглалтад оров.

1934.07-р сар Улсын худалдааны газар байгуулав.

1935.07-р сар Хил хязгаарын будлианыг зохицуулах зорилгоор Манжуурт Монгол-Япон-Манж-гогийн бага хурал хуралдав. Гэвч уг хуралдаанаар тодорхой үр дүнд хүрсэнгүй.

1936.07-р сар Хувьсгалыг 15 жилийн ойг тохиолдуулан 1932 оны бослого болон Лхүмбийн хэрэгт оролцсон зарим лам, хар хүнд УБХ-ын зарлигаар өршөөл үзүүлэв.

1940.07-р сар Зөвлөлт-Монгол ба Япон-Манж-гогийн хэлэлцээр дуусч, Монголын хилийг 1936 оныхоор тогтоожээ.

1940.07.06 БНМАУ-ын 23-р бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

Баян-өлгий аймаг байгуулагдав.

Монгол тээхийн ерөнхий хороог өргөтгөж, “Тээврийн яам”-ыг байгуулав.

1941.07-р сар Зөвлөлтийн улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөв.

МХЗЭ-ийн X их хурал болж, 299 төлөөлөгч оролцов.

1944.07-р сар Монголын Зүүн хилд нэвтрэн тагнуул хийж байсан дайсны бүлгийг Монголын хилчид буулган авав.

1944.07.02 АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А.Уэльс Монголд албан ёсны бус айлчлал хийв. Тэр Москвагаас Бээжин орох замдаа Улаанбаатарт гурав хоножээ. Хэлмэрчээр нь нэрт Монголч эрдэмтэн О.Латтимор явжээ.

1950.07.01 Намын төв хороо, сайд нарын зөвлөлийн шийдвэрээр зөвхөн албан хэрэгцээнд нэр төдийн хэрэглэгдэж байсан кирилл үсгээр албан бүх хэргийг хөтлөхийг бүх яамд, албан газруудад үүрэг болгов.

1950.07.03 БНМАУ-ын анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Жаргалсайхан БНХАУ-ын Ардын төв засгийн газрын дарга Мао Зэдунд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

1951.07-р сар Улсын багшийн дээд сургууль байгуулагдав. Хожим 1990 оноос УБИС гэж нэрлэх болов.

1954.07-р сар Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханг нээв

БНХАУ-ын төрийн захиргааны зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Монгол Улсад айлчлав.

1955.07.05 МАХНТХ-ны УТТ-ны 161 –р тогтоолоор Цэргийн ба Нийгмийн аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам байгуулахаар шийдвэрлэв.

1958.07.05 ӨМӨЗО-ны бөхчүүд, харваачдаас бүрдсэн БНХАУ-ын баг тамирчид БНМАУ-ын наадамд оролцохоор хүрэлцэн ирэв.

1960.07.06 БНМАУ-ын АИХ-ын дөрөвдүгээр удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ үндсэн хуулийг батлав. Энэ нь хувьсгалаас хойших гурав дахь үндсэн хууль болов.

1961.07.03 МАХН-ын 14-р их хурал хуралдав. 693 төлөөлөгч оролцсон тус их хурлаар УААА, Соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх гуравдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ. Хуралд гадаадын 17 намын төлөөлөгч оролцов.

1961.07-р сар БНПАУ-ын ажилчны нэгдсэн намын дарга Владислав Гомулка тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.

1962.07.01 Монгол Хятад хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Хятадаас Монгол улсын бүтээн байгуулалтад туслахаар ирсэн ажилчдын хугацаа дуусч, нутаг буцав.

1962.07.06 Лалын БНПакистан улстай дипломат харилцаа тогтоов.

1963.07-р сар БНМАУ-Финляндын хооронд дипломат харилцаа тогтоов

1968.07.05 МЗО-ы III их наадам болов.

1970.07.07 БНМАУ-Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1971.07-р сар БНМАУ-БНМальти улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

БНМАУ-Белгийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1972.07-р сар Олон Улсын хүүхдийн хөнгөн атлетикийн “Найрамдал- 4” төрөлт 16 тэмцээн Улаанбаатар хотод нээгдэв.

1973.07-р сар БНМАУ-ын хилийн хууль батлагдав.

1974.07-р сар БНМАУ-Португали улстай дипломат харилцаа тогтоов.

1975.07-р сар БНМАУ-БНПАУ-ын хооронд найрамдал хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

1976.07-р сар БНМАУ-Люксембургийн вант улстай дипломат харилцаа тогтоов.

1977.07-р сар БНМАУ-Испани улстай дипломат харилцаа тогтоов.

Монгол-Зөвлөлтийн залуучуудын VI их наадам Улаанбаатар, Дархан хотод болов.

1980.07-р сар Улаанбаатар хотод Лениний музейн шинэ барилга ашиглалтад оров.

1981.07-р сар АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хууль батлагдав.

БНКамбож Ард Улсын Хенг Самрин тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.

1983.07-р сар БНАфганистан улсын Засгийн газрын төлөөлөгчид Монголд айлчилж, хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулжээ.

1984.07-р сар БНСВУ-ын нам засгийн төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.

1986.07.05 БНМАУ-Кот-Дивуар /Зааны ясан эрэг/ улстай дипломат харилцаа тогтоов.

1988.07-р сар Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын гэрээний дагуу БНМАУ-д байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд тус улсаас гарч эхлэв.

1990.07-р сар Монголд анх удаа чөлөөт сонгууль болов.

1993.07-р сар Монголын Засгийн газрын урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын гүнж Анна Монголд айлчлав.

2000.07.02 УИХ-ын сонгууль явагдав. УИХ-ын 76 суудлын 72-ыг нь МАХН авч, үнэмлэхүй олонхи болов.

2008.07.01 Улаанбаатар нийслэлийн төвд болсон жагсаал даймжирч таван хүн амь алдаж, олон зуун хүн шархдаж, хоригдож, олон байшин, автомашин шатаж, тавилга эд хогшил эвдэрч, тоногдов.

2014.07.02 Шилэн дансны тухай хууль батлагдав.

2014.07.07 А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Монгол Улсын Дархан аварга цол олгов.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-01 124.158.109.140

Зааны ясан эрэг улсын нэр нь буруу байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж