Телевизорын үүсэл хөгжил

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Телевизорын үүсэл хөгжил

Үе үеийн олон эрдэмтэдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм.

1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.

Дэлхийн 2-р дайны дараа телевизийн хөгжлийн алтан үе ирсэн юм. Ази, Европ, Латин Америк, Африкийн орнууд 1950 оноос хойш телевиз байгуулжээ. Ази тивд телевиз байгуулсан хамгийн анхны орон нь Иран, Филлипин юм.

Интернэт түгээмэл тархах хүртэл телевиз хамгийн шуурхай мэдээллийн хэрэгсэл гэсэн байр сууриа хадгалж ирсэн. Хамгийн анх 1947 онд АНУ-д кабелийн телевиз байгуулагдсан.

1976 онд хиймэл дагуулын телевиз бий болов.

Орчин үед хиймэл дагуулын телевиз нь тоон систем ашиглан дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн үр шимээр IPTV Internet Protocol Television бий боллоо. IPTV хамгийн гол давуу тал нь дүрс бичлэгийг үзээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл авах, нэвтрүүлэгт шууд оролцох боломжтой. Мөн хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ өөртөө тохиромжтой цаг үед үзэх боломж нээж өгдөг.

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны 4 сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны 10 сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны 3 сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ.

1967 оны 7 сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийжээ. Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны 8 сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийжээ.

Бид хэдий дэлхий нийтээс сүүлд ТВ-ийн нэвтрүүлэгтэй болсон ч өнөөдөр бид IPTV-ны тусламжтай дэлхийтэй хөл нийлүүлэн телевизорын бүх л нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Зөвхөн нэвтрүүлэгч биш орчин үеийн SMART, 3D гэх мэтчилэн шинэ загварын телевизороор хүссэн нэвтрүүлэгээ хамгийн өндөр дуу дүрсний нягтралтайгаар үзэх боломжтой болсон. 

PC mall сүлжээ дэлгүүрт Samsung, Haier, LG, Sharp, Elko брэндийн хамгийн сүүлийн үеийн  SMART, 3D, UHD зэрэг шинэ оны загварлаг зурагтууд хамгийн өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна. Та ТВ-ээ аваад сугалаагаа авч газар дээр нь хонжвороо аваарай. Супер ялагч Энергийн төвөөр гэр бүлийн хамт үнэгүй аялана.

Мэдээллийн эх сурвалж: www.wikipedia.org

Утас: 99027699, 75753535

Вэбсайт: http://www.pc-mall.mn

Фэйсбукхуудас: www.facebook.com/pcmallofficial

https://pc-mall.mn/index.php/category/show?categoryId=1319

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж