Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс долдугаар сарын 2-5 -н хүртэлх цаг агаарын мэдээг гаргаад байна.
Тодруулбал, долдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв аймгудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Холбоотой мэдээ