Б.Батчулуун: Үй олноороо ирсэн үзэгчиддээ баярлалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Б.Батчулуун: Үй олноороо ирсэн үзэгчиддээ баярлалаа

Б.Батчулуун: Үй олноороо ирсэн үзэгчиддээ баярлалаа

“Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа үзэгч, фэнүүдтэйгээ өчигдөр нижгэр тэмдэглэлээ. Цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу бүтэн 12 цаг үргэлжлэв. Задгай шоу хийхээ амлан, PR-аа эхлүүлсэн “Никитон” хамтлагийн тоглолт бэлтгэл хангах үеэс л фэнүүдийг нь догдлуулж, товлосон өдрөө хоног тоолон хүлээсэн гэж хэлж болно.

Монголын рок, поп, хип хоп гээд бүхий л үеийн төлөөллийг багтаасан “Никитон” хамтлагийн 25 жилийн ой тоглолтын сонин хачнас сошиал ертөнц дэх жиргээчид онцолж, хамтлагийн дуучин Б.Батчулуун мөн талархалаа илэрхийлснийг “Ньюс” агентлаг “Сошиалаа сонин юутай вэ” буландаа онцоллоо.

B.Batchuluun‏ @bachka_niciton

25 жилийхээ ойг олуулаа тэмдэглэе гэж хүсч байсан юм. Үзэгч олон маань үй олноороо хүрэлцэн ирж Никитончуудийхаа магнайг тэнийлгэлээ. Маш их баярлалаа та нартаа!!

Өөжгий Өлзий-Орших‏ @Mandolinchin

Ёоох. Чүү чамай л бослоо. 14 хоног Европ, 14 хоног реалити, 14 хоног Боргио+ Конъяк, дараа нь Стадионы бүтэн тоглолт, тоглолтын дараах Вискидэлт. Ер нь хүн бол эдэлгээ даадаг л юм байна ха ха. Модоор зороод хийцэн юм шиг биетэй новш юмаа би.

ariuntsetseg‏ @ariuntsetsegmm

Утгаар нь л тоглолт хийлээ. Иймэрхүү том тоглолт баруунд бол 60€-ноос буухгүй. Хөгжим дуугаралт дуучид гоё!  Ер нь дан ганц Никитон гэлтгүй монголын шилдэгүүд дуулсан учраас хөгшин настнуудаас эхлээд л үзлээ. Гэхдээ 98% залуучууд! Соёлтой сайхан залуусыг нэг дор олноор нь харах гоё!

Saikhanaa MNB‏ @saikhanaaMNB

Никитон 25 тавхайтай гэдгээ санасан.  Тоглолт дуустал тавхайгаа өвдтөл бүжиглэсэн. Нэг удаа ч нүүр ном, жиргээ рүү шагайхгүй гэж төлөвлөсөн. Зөвхөн тоглолтоо л үзсэн. Дагаж дуулсан. Хоолой сөөчихөж. Янзтай тоглолт болсоон.

Mr. Citizen‏ @NinjbatL

Хар сарнай Амраа "Уухаай!" гээд орилоод байхаар цөс хөөрөөд архи уумаар ч юм шиг, дайн тулаанд явмаар ч юм шиг санагдах юм. Ёхх

Oyungerel Цэдэвдамба‏Verified account @oyunlt

Том арга хэмжээ хийх үед #ЖорлонгооӨөрчилье гэж бодож байгаарай даа зохион байгуулагчид минь. Одоо наадам ойртож байдаг. Манайхан бас ч зөөлөн бичиж. Гадныхан ирээд яаж бичдэг гэж бодно!

Гүрээ

Бүх юм гоё, хүмүүс соёлтой бсан. 00 л асуудал блаа. 00 ок бсан бол нилээн пиво зарагдах бсан бхаа. Бас би Камертоныг алгасахгүй бсан

Oyu-Od‏ @OyuOdd

Баахан байгальдсан гэсэн. Жорлон ер нь жижигхэн юм шиг хэрнээ маш том асуудал юм аа гэжээ.

Г.ХОРОЛ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж