Трамп БНАСАУ-ын хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов | News.MN

Трамп БНАСАУ-ын хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов

Трамп БНАСАУ-ын хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов

Трамп БНАСАУ-ын хилийг давсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы нийслэл Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгос улсыг заагладаг DMZ буюу цэрэггүй бүсэд уулзах гэнэтийн саналыг тавьсан. Ким Жон Ун ч түүний саналыг хүлээн авснаар АНУ-ын Ерөнхийлөгч “Их 20”-ийн уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болсон юм.

Ингээд тохиролцсон ёсоор хоёр удирдагч өнөөдөр /2019.06.30/цэрэггүй бүс буюу Панмунжон тосгонд уулзлаа. Энэхүү уулзалт түүхэн уулзалт болж өндөрлөсөн. Учир нь Дональд Трамп хоёр Солонгосыг зааглаж буй хилийн шугамыг давснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тус улсад хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаа юм. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд DMZ-д зочилж байсан ч хилийн шугамыг давж байгаагүй аж.

Тэд уулзан гар барилцаад хилийн шугамаар Хойд Солонгосын тал руу давж хэсэг хугацаанд ярилцсан байна. Ким Жон Ун “Уулзсандаа таатай байна. Үнэндээ тантай энэ газар уулзана гэж төсөөлж байсангүй. Энэ удаагийн гэнэтийн уулзалт бидний хооронд өрнөсөн таагүй зүйлсийг мартаж, шинэ ирээдүйг эхлүүлэх боломж болж байна. Өнөөдрийн энэ гар барилт энх тайвныг авчрах, хүмүүсийн төсөөлөө ч үгүй үр дүнг авчрах түүхэн үйл явдал болох байх хэмээн найдаж байна” хэлжээ.

Дональд Трамп хариуд нь “Эдгээр өдрүүдэд үнэхээр гайхалтай сайхан зүйлс тохиолдож байна. Бид энд нөхөрсөгөөр уулзаад зогсож байна. Энэ л чухал. Бидний найрсаг харилцаа бүх асуудлуудыг шийдвэрлэх гайхалтай хүч байх болно” хэмээсэн байна.

БНСУ-ын Ерөнхиийлөгч Мүн Жэ Ин тэдний уулзалтыг Солонгосын хойгт энх тайвныг авчрах үйл хэрэгт маш чухал, түүхэн үйл явдал боллоо хэмээн онцлон тэмдэглэжээ. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш 2017 онд анх удаа БНСУ-д айлчлахдаа цэрэггүй бүс рүү нисдэг тэргээр очих гэж оролдсон ч цаг агаарын тааламжгүй байдлаас болон буцаж байжээ.

Эх сурвалж:REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jd 2019-06-30 73.134.121.68

Trump mgl oor bol saihan heegui eh oron ch tiim l hun.

Avatar

Medrel 2019-06-30 202.126.88.195

Tramp sonin bogood gaihaltai hun yum daa.Odoo amerikiin
kompanuudiig hoit solongos ruu shuud oruulchih biz.Ene zaluu,hugshin 2 neg"gaihaltai"yum hiih ni dee.Kharj l baiya.
Sonin yumaa kkk.

Avatar

иргэн 2019-06-30 202.126.89.66

энэ залуу ингэж бж Cи даргаас шанаа авах нээ?

Avatar

Зочин 2019-06-30 202.21.109.88

ТЭГЖ БОЛДОГ НЬ БОЛ ТЭГНЭ—ДААН ЧТИЙМ БИШ —-КИМ БОЛ УМАРД СОЛОНГГОСЫН ТУСГААР ОРНЫ УДИРДАГЧ ЗА

Avatar

Зочин 2019-06-30 202.126.89.125

Za boljdee

Avatar

Зочин 2019-06-30 202.21.109.88

ХАРИН ТИЙМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж