Эрэлч нохдын дунд тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Эрэлч нохдын дунд тэмцээн болж байна

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-н зураг.

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн түүхт 75 жилийн ойн хүрээнд, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит “Нэргүй сан”, “Монгол дахь Герман хоньч нохойн холбоо” хамтран зохион байгуулж буй “German shepherd championship 2019” тэмцээн өнөөдөр /2019.06.30/ амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээн нь Онцгой байдлын ерөнхий газрын аврах 029 дүгээр ангийн талбайд зохион байгуулагдаж нийт 14 төрөлд 115 ноход оролцож байгаа юм.

“German shepherd championship 2019” тэмцээний нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны дарга, ахмад Ш.Отгонжаргал, “Нэргүй сан”-гийн тэргүүн Н.Дамдинсүрэн, Монголын Герман хоньч нохойн холбооны ерөнхийлөгч О.Соронзонболд болон бусад албаны хүмүүс, нохой сонирхогчид оролцлоо.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-н зураг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-н зураг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-н зураг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-н зураг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж