Бразилын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүлээж тэссэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Бразилын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүлээж тэссэнгүй

Бразилын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүлээж тэссэнгүй

Японы Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээий уулзалтын үеэр нэгэн чухал уулзалт цуцлагдсан нь Хятадын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро нарийн уулзалт байв. Тодруулбал,  Бразил-Хятадын удирдагчдын уулзалт өдрийн 2:30 цагаас эхлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл Ши Жиньпин ирэлгүй удсан тул Бразилийн Ерөнхийлөгчийн тэвчээр алдагдаж, түүний хэвлэлийн төлөөлөгч 2:55 цагт уулзалтыг цуцалж байгааг зарласан байна.

Болсонарогийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгчийн онгоцноос хоцрохгүйн тулд төлөөлөгчид ачаагаа баглаж бэлдэх шаардлаатай болсон учир уулзалтыг цуцалж байна” гэж шалтгаанаа тайлбарлажээ.

Дэлхийн улс орнуудын удирдагч нар албан ёсны уулзалтаас хоцорч, нэг нэгнээ хүлээлгэх үзэгдэл түгээмэл байдаг ч ийм шалтгаанаар уулзалтыг бүхэлд нь цуцлах явдал маш ховорт тооцогддог. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бусдыг хүлээлгэж, хоцордогоороо алдартай ч одоогоор түүнтэй хийх уулзалтаа цуцалсан хүн гараагүй байгаа.

Харин Болсонарогийн энэ удаагийн үйлдлийг ажиглагчид өөрөөр тайлбарлаж байна. Учир нь тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хүндэлж, түүнээс үлгэр жишээ авдаг гэдгээ нуудаггүй. Түүнийг “Бразилын Трамп” ч гэж хочлох нь бий. Болсонаро ийнхүү Хятадын Ерөнхийлөгчийг үл тоосон нь АНУ, Хятадын харилцаа таагйү байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж : BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж