Конгресст оролцох зочид хүрэлцэн ирж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Конгресст оролцох зочид хүрэлцэн ирж байна

Конгресст оролцох зочид хүрэлцэн ирж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази Номхон далайн бүсийн 4-р конгресс долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Дэлхийн 60 гаруй орны 200 гаруй төлөөлөгч оролцох Ази Номхон далайн бүсийн конгрессын зочид энэ сарын 28-наас эхлэн Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэднийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын албан хаагчид болон тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнууд угтан авч, зочид бүрийг сонгосон зочид буудалд нь түргэн шуурхай хүргэж, үйлчилж байна.

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд газардсан зочид төлөөлөгчид конгрессыг зохион байгуулж буй Монгол Улсын нүүр царайг харуулсан угтан авах үйлчилгээ, ая тухтай байршуулж буй хүргэлтийн үйлчилгээнд маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа өөрсдийн талархсан сэтгэлээр дахин дахин илэрхийлж байна. Хүндэт зочдыг угтан авах сайн дурын ажилтнууд болон ХБХХЕГ-ын мэргэжилтнүүд, сэргээн засах төвийн эмч, сувилагч нар 3 ээлжээр 24 цагийн турш "Чингис хаан" олон улсын нисэх буудалд идэвхитэй ажиллаж байна.

Тус конгрессыг угтан ХБХХЕГ зохион байгуулалтын бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
ХБХХЕГ  "Жайка" ОУ-ын байгууллагатай хамтран тавдугаар сарын 13-аас зургадугаар сарын 11 өдрүүдэд зочид буудлын ажилтнуудад болон сайн дурын ажилтнуудад зориулсан "Бэрхшээл ба боломж" сэдвийн дор хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, эерэг хандлага, Монгол орныг зорин ирэх ОУ-ын зочдод хэрхэн үйлчлэх, угтан авах, харилцаа, хандлагын сургалтыг амжилттай зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж