Хотын даргын мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Хотын даргын мөрөөдөл

Хотын дарга С.Амарсайхан Таван шараас -Офицеруудын ордон чиглэлд 15 км урттай skyway буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих боломжтой гэж мэдэгдсэн нь олон хүний гайхшралыг төрүүлээд байна.

Хөгжилтэй орнууд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор түлхүү тавьсан байдаг агаарын галт тэргийг Улаанбаатар хотод байгуулна гэхээр амьдралаас хэт тасарсан, нэг л бүтэхгүй бүтээн байгуулалт болж, буугаад буй.

Агаарын галт тэрэг байгуулах нь битгий хэл нүхэн гарцаа орчин үеийн шийдэлтэй барьж чадахгүй хэл амны бай болж ядаж сууж, юун агаарын галт тэрэг гэж шүүмжлэх хүн олон байгаа юм.

Өмнөх парламентын үед Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа авто машины түгжрэлийг сааруулахын тулд нийслэл метротой болно гэдэг амлалт өгч, хөрөнгө мөнгөгүйгээс шийдэж чадалгүй бүрэн эрх нь дууссан.  Хотын шинэ дарга С.Амарсайхан ч өмнөх удирдлагаас юу дутах вэ гэсэн шиг агаарын галт тэрэгтэй болох тухай мөрөөдөөд амжлаа.

Биелэгддэггүй ч гэлээ санаа нь сайхан юм даа, манай үе, үеийн дарга нарын мөрөөдөл.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж