Сураггүй болсон Австрали оюутны фэйсбүүк гэнэт алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон Австрали оюутны фэйсбүүк гэнэт алга болжээ

Сураггүй болсон Австрали оюутны фэйсбүүк гэнэт алга болжээ

Хойд Солонгосын нийслэл Пёньянд байдаг Ким Ир Сэний нэрэмжит их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж байсан Австралийн оюутан Алек Сигли мягмар гаригаас /2019.06.25/ хойш гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн. Гэрийнхэн нь түүнийг тус улсад баривчлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч одоогоор яг баривчлагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл түүний цахим хуудас буюу фэйсбүүк нь гэнэт алга болсон байж байгаад өчигдөр /2019.06.29/ дахин сэргэсэн байна. Гэвч өнөөдөр өглөө /2019.06.30/ түүний цахим хуудас дахин алга болжээ. Тэрбээр хамгийн сүүлд сураггүй болохынхоо өмнөх өдөр буюу даваа гаригт  цахим сүлжээндээ онлайн байсан гэнэ.

Түүнд яг юу тохиолдсоныг тодруулахаар Австралийн эрх баригчид бүх л чиглэлээр ажиллаж байгаа хэмээн гэр бүлийнхэнд нь хэлжээ. Сигли өмнө нь өглөө бүр гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, мэндчилдэг байсан ч мягмар гаригаас хойш ийнхүү учир битүүлэг сураггүй болсон байна.

АНУ-ын оюутан Отто Уормбиер

Өдгөө 29 настай Алек Сигли нь хамгийн анх 2012 онд Умард Солонгост хөл тавьснаас хойш хэд хэдэн удаа очиж байжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Пхеньянд амьдарч Ким Ир Сэний их сургуульд Солонгосын утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа ба сурахын хажуугаар тус улсад ирсэн жуулчдад хөтөч хийдэг байсан гэнэ. Тэрбээр өөрийгөө Умард Солонгост амьдарч буй цорын ганц Австрали хүн хэмээн гэрийнхэндээ хэлсэн удаатай.

Пёньянд очсон гадны иргэд хууль бус үйлдэл хийсэн, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэрэгт буруутгагдан баривчлагдах тохиолдол бий. 2014 онд Австралийн иргэн Жон Шорт, 2016 онд Америкийн оюутан Отто Уормбиер нар баригдаж байсан юм. АНУ-ын оюутан Уормбиер нь суллагдан эх орондоо ирсэн ч тус улсад баривчлагдан саатуулагдах явцдаа хүнд хэцүү эрүү шүүлтүүдээс болж хүндээр өвчилж, улмаар өвчнөө дийлэлгүй амьсгал хураасан.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж