Наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.06.30-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалах вэ?

Наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалах вэ?

Үндэсний их баяр наадам болоход арван хоног үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр үзэх, тэр дундаа наадмын нээлтийн тасалбар олж авна гэдэг амаргүй. Жил жилийн наадмын өмнөхөн НЗДТГ-аас “Наадмын тасалбарыг онлайнаар худалдана гэж хэлдэг боловч цаг нь тулахад программ хангамжийг нэвтрүүлсэн ч амжихааргүй болсон зэргээр шалтаг тоочдог.

Тэгвэл энэ жилийн тухайд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал "Онлайнаар борлуулна гэхээр ахмад настай бусад хүмүүстээ үзүүлэхэд төвөгтэй байдал үүсээд байна гэж бид үзсэн. Баяр наадам зохион байгуулах комисс хуралдаж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Наадмын тасалбарыг яг хэдийнээс эхлэн борлууна гэдэг товыг одоогоор гаргаагүй байгаа. Долдугаар сарын 6,7-ны өдрүүдээс эхлэн худалдаанд гаргах болов уу. Өнгөрсөн жилүүдэд борлуулсан үнээрээ л худалдаална. Тасалбарын үнэ нэмэгдээгүй. Долдугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнээр худалдаанд гарна. Мөн өнгөрсөн жил тасалбар борлуулсан цэг болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна" хэмээн тайлбарласан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж