Кибер халдлагаас болж нислэгүүд цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Кибер халдлагаас болж нислэгүүд цуцлагджээ

Өнгөрөгч ням гаригт хакерууд компьютерийн системд халдсаны улмаас Польшийн Үндэсний агаарын тээврийн удирдсан хэд хэдэн нислэг саатаж, газардсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Хакерууд Варшавын Окечи нисэх буудал дахь нислэгийн төлөвлөгөөнд нэвтрэх зорилготой байсан гэдгийг эх сурвалжууд дамжуулсан юм. Уг хэргээс болж 10 нислэг цуцлагдаж, 12 нислэг хойшлогдсоны улмаас 1,400 гаруй зорчигч хохирол амсчээ. Нислэгийн үйлчилгээ Ням гаригийн оройноос хэвийн ажиллаж эхэлсэн байна. Дусселдорф, Гамбург, Копенгаген болон Польшийн хэд хэдэн хот руу хийх нислэгүүд цуцлагдаж, хойшилсон ч хэдийнэ агаарын замд гарсан нислэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн аж. Одоогоор кибер халдлагын эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.

Т.БИЛГҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж