Ерөнхийлөгчийн “Онцгой” шийдвэр | News.MN

Ерөнхийлөгчийн “Онцгой” шийдвэр

Ерөнхийлөгчийн “Онцгой” шийдвэр

Ерөнхийлөгчийн “Онцгой” шийдвэр

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга лхагва гаригт (2019.06.26) зарлиг гаргаж, 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрт үндэслэн дээрх зарлигийг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч нарыг хоморголон чөлөөлсөн шийдвэр зөвхөн Ерөнхийлөгчийн санаа биш УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын оролцоо байсан гэсэн үг юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ам алдсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн зарим нууц асуудал задарсан нь чөлөөлөгдсөн шүүгч нарын 7 нь Салхитын мөнгөний ордтой холбоотой байж болзошгүй байгаа юм.

Учир нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан бичлэг байгаа тухай тэрбээр тодотгосон байдаг.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар тодруулахад 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой,  дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон"  гэдэг мэдээлэл өгөөд буй.

Авлигатай тэмцэх газар баасан гаригт (2019.06.28) дөрвөн шүүгчээс мэдүүлэг авсан. Гэхдээ Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар уу, аль эсвэл өөр хэрэгтэй холбоотой юу гэдэг эцэслэгдэж батлагдаагүй ч Прокурорын хяналт дор шүүгч нараас байцаалт авсан юм.

Шүүгч нарыг хоморголон чөлөөлж байгаад байцааж эхэлсэн энэ явдал нь хэлмэгдүүлэлт рүү хөтлөх вий гэдэг айдас хүйдэс ч дагуулаад буй.

Нөгөөтэйгүүр, дээрх шийдвэрийн нөлөөгөөр Улсын дээд шүүх хэрэг хянан хэлэлцэх чадамжгүй болсон асуудал ч хуульч нарын дунд хөндөгдөж эхэлсэн. Чөлөөлөгдсөн  17 шүүгчийн тав нь Улсын дээд шүүхийн шүүгч нар байсан юм.

Шүүгч нарыг “авлах” ажиллагаа цаашид ч үргэлжилж мэдэхээр байгаа. Учир нь УИХ-нэр бүхий таван гишүүн  баасан гаригт  (2019.06.28) С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд оролцсон найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлэв.

УИХ өнгөрсөн өвөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байх заалт оруулсныг төрийн гурван өндөрлөг ашигласнаар 17 шүүгч ташраараа чөлөөлөгдсөн бол араас нь нэмж найм явж мэдэхээр боллоо. Шүүх байгууллага хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах Үндсэн хуулийн зарчим ийн алдагдаж, эцэс сүүлдээ чадамжгүй болох нөхцөл ч бүрдлээ.

УИХ-ын нэр бүхий таван гишүүний санал

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,

Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,

Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр

Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн 17 шүүгч

Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Хакухо М.Даваажаргалын хүсэлтийг ёсоор болгов

Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга  ёсоор болгож, баасан гаригт (2019.06.28)зарлигаа гаргалаа.

Хакухо М.Даваажаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын иргэншлээс татгалзах хүсэлтийг төрийн тэргүүнд уламжлаад байсан юм.

Хуульд зааснаар энэ асуудлаар Ерөнхийлөгч ёсчлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэнийхээ хүсэлтийг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гарган зарлигаар баталгаажуулдаг юм.

Одоогоор хакухо М.Даваажаргал энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээгүй байгаа ч Кекүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл ёсоор боюм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэж байр сууриа илэрхийлж байв.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бас 2019-06-30 43.228.129.131

Нямдоржийн гар хөлүүдийг бүгдийг чөлөөлөх хэрэгтэй.

Avatar

зочин 2019-06-30 124.158.107.98

шүүхийг цэвэрлэх цаг Болсон. авилгатай шүүх иргэдийн эрхийг хамгаалахгүй.

Avatar

Irgen 2019-06-30 103.229.122.137

2 irgenshiltei baih iig huulichlah heregtei

Avatar

Unshigch 2019-06-30 98.214.27.37

Shuugch nariig dakhin tseverlekh kheregtei, ene bol zuvkhen ekhlel ni. Ug khamgiin turuund Zorigiin allagiin khergiig shuudee shuugch nariig zailuulakh estoi baisan um, shuugch nart es surtakhuun gee has um baikhgui bolson, ikh enkh ni unsend khutgaldsan ni nuuts bishee

Avatar

Зочин 2019-06-30 172.56.13.221

Battulga eronhiilegchiin sain ttsagiig avchirah yum baih gej mash ihitgej baij bilee hudlaa har baijee zenhboldiin nohoi boloh bsiimuu n**** yumaa

Avatar

Зочин 2019-06-30 107.77.213.43

Mash zyv
Bygdiig ni shineer solij shinechlelt xiix tsag bolsniog Bidend medryylj baina

Avatar

иргэн 2019-06-30 139.5.217.84

хогийн япон дахиж нохой барилдаан үзэхгүй

Avatar

Зочин 2019-06-30 64.119.18.122

Монголдоо байвал үхчихгээд байгаа юм уу аль байдгаа харамгүй өгсөн дөө МОНГОЛ АРД ТҮМЭН

Avatar

Зочин 2019-06-30 139.5.216.67

Яг юу өгөв!!

Avatar

Хадгаламж банкны нягтлан 2019-06-30 176.31.143.81

У.Хүрэлсүхээс шахаад ч тос байтугай ус ч гарахгүй. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй, нахал, өөрөө залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр Ерөнхий сайд хийж байна даа. (Төрд сүүлчийн ажлаа).

Avatar

IRGED 2019-06-30 65.49.38.144

AVILGACHIN SHUUGCH NARIIG SHIITGEH TSAG NI BOLSON. ODOO HAIRLAAD SUUH TSAG ALGADAA SETGELUUCHEE!

Avatar

Зочин 2019-06-30 202.131.249.202

Жинхэнэ шинэ МАНАН мапийн хонгилд тавтай морилцгоо Монголчуудаа… хохь нь тархиа угаалгасан Үхэрнүүд

Avatar

Зочин 2019-06-30 122.201.31.14

Хакухо иргэншлээсээ татгалзаж байгаа нь үнэхээр харамсалтай. Аливаа мэргэжлийн спортын эзэд хэзээ ч иргэншлээ сольдоггүй. Японы мэргэжлийн сумо энэ жишгийг дагаж, ийм хатуу шаардлага тавьдагаа болих хэрэгтэй. Энэ хүний үр удам ингээд монгол бус боллоо. Монгол төр хүчтэй байсан цаг дор цааз хүлээх байлаа.

Avatar

зорилгодоо хүрээд эргэж ирнээ 2019-06-30 103.229.122.12

зорилгодоо хүрээд эргэж ирнээ битгий бухимд

Avatar

Зочин 2019-06-30 66.181.161.29

Нэн сүртэй бичих юмаа. Эх оронч шүүгчдийг өвсний толгой мэт хяргаж байна ч гэх шиг. Эрхийг нь түдгэлзүүлээд шалгаад энхийн цагаан тагтаа байсан бол төр уйчлал гуйгаад эргүүлэн тавинаа гээд ойлгуулж болохгүй байна нуу. Хэвлэлүүд оюун санааны дайн байлдаан үүсгээд хэнд хэрэгтэй вэ.

Avatar

Зочин 2019-06-30 113.158.35.203

Lu.Bold Khurtsaas uuchlalt guih eostoi gsn shiidver gargasan 5 shuugch 5laa tudgelzdeg naasan. Shine MANAN, shine Hongild tavtai moril

Avatar

Зочин 2019-06-30 64.119.24.66

Tsag ni bolsoon arai dendyy galzuurch baisan yum ynen zoviig ni hurdan gargah l heregtei

Avatar

Зочин 2019-06-30 103.212.116.41

Дээд шүүх угаасаа 10 сар хүртэл амардаг, хэрэг хянан шийдвэрлэдэг учраас бүгдийг нь огцруулаад дахин сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-30 66.181.161.73

Авилгач шүүгч нарыг шалгах нь зөв шүү.
Харин хэлмэгдүүлж болохгуй.
.

Avatar

Лорд 2019-06-30 64.119.21.172

1937 онд бэлдээд л байх шиг.байна.2021 он хурдан болоосой.Энэ өөрийгөө мафийн босс гээд бодчихсон ерөнхийлөгчийг авч хаях юмсан

Avatar

БаатарШинэ 2019-06-30 202.126.89.53

Шүүхийн хараат бус байдал алдагдаж байнаЭнэ нь хэлмэгдүүлэлтиын шинэ хонгил үүсгэж болзошгүй юмАрд түмэн Сонор сэрэмжтэй байх хэрнгтэй юм

Avatar

Зочин 2019-06-30 172.58.21.164

За ху цаа тэр хараат бус шүүх чинь харин ч бүр хараат бус улс болчоод бна м алаа

Avatar

Зочин 2019-06-30 103.212.116.41

Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ? Гэсэн үзэлтэй мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, бүлэглэлийн эрх ашгийг хууль бусаар хамгаалж буй шүүгч нарт ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-30 202.179.26.54

Зүгээр АТГ-аар шалгуулж болсонгүй юу. Барьдаг шалгадаг систем нь ажиллаж л байгаа гэж бодож байна. Нэр бүхий шүүгчдийг шалгаад өгөөч гэсэн бичиг шидэхэд болох байсан бус уу. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав авлигатай тэмцэх байгууллагын ажлыг өмнөөс нь хийх гэж оролдох нь хэр зөв юм. Хараат бус шүүх байгууллага хэдий муу байлаа ч ҮАБЗ-ийн гишүүд гэх 3-н улстөрчийн атганд орно гэдэг сайн биш дээ.

Avatar

Зочин 2019-06-30 103.212.116.41

Шүүгчийн бүрэн эрхтэй учраас шалгаж чаддаггүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж