Икар од дэлхийтэй ойрхон зөрөв

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Икар од дэлхийтэй ойрхон зөрөв

Апполоны бүлэг гаригуудаас дэлхийд хамгийн ойрхон нь болох Икар сүүлт од энэ сарын 16-нд дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрлөө. Америкийн сансар судлалын төвийнхний тооцоолсноор Икар сүүлт од манай гаригаас 8 сая километрын зайтай өнгөрчээ. Икарын тойрог зам 9, 19, 38 жил тутамд дэлхийн тойрог замд тун ойртдог байна. Тиймээс одон орон судлаачид 1968 онд Икар гаригийг дэлхийтэй мөргөлдөнө хэмээн тооцоолсон билээ. Икар одны диаметр нэг километр ба гурван тэрбум тонн жинтэй юм Хэрвээ уг сүүлт од дэлхий дээр унавал нөлөөллийн хүч нь 100 мега тооноор хэмжигдэх ажээ. Икар од 2090 онд дэлхийн тойрог замд дахин ойртох юм байна. Ингэхдээ дэлхийгээс 6.5 сая километрийн зайтай өнгөрөх гэнэ.

Т.БИЛГҮҮН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж