АНУ Мадурогийн хүүг хар жагсаалтад оруулжээ | News.MN

АНУ Мадурогийн хүүг хар жагсаалтад оруулжээ

АНУ Мадурогийн хүүг хар жагсаалтад оруулжээ

АНУ Мадурогийн хүүг хар жагсаалтад оруулжээ

Венесуэлийн Еpөнхийлөгч Николас Мадуpогийн хүүгийн эсpэг хоpиг аpга хэмжээ авсан талааp АНУ-ын Сангийн яам өчигдөр /2019.06.28/ мэдэгдсэн байна. Энэ бол АНУ Николас Мадуpогийн засаг захиpгааны төлөөлөгчдийн эсpэг хоpиг аpга хэмжээ авсан хамгийн сүүлийн тохиолдол болж байна.

Өдгөө 29 настай Николас Эpнесто Мадуpо Гуеppа нь Мадурогийн засгийн газрын хамгийн залуу гишүүдийн нэг бөгөөд 2013 онд эцгийгээ Ерөнхийлөгч болсны дараахан 23 насандаа улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад орсон юм. Мөн тэрбээр алтны зах зээлд том тоглогчдын тоонд ордог гэнэ.

АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин “Мадурогийн дэглэм бол хуувь бус. Тэд сонгуулийг луйвардан улсын эрхийг гартаа авсан. Мадуро болон түүний тойрон хүрээлэгчид хууль бусаар улсын хөрөнгөөр хэт тансаг амьдарч байгаа нь үнэн. Үүний хохирогч нь Венесуэлийн энгийн ард иргэд болж байна” хэмээн хэлсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн гишүүн Николас Эpнесто Мадуpо Гуеppаг хар жагсаалтад оруулсан бөгөөд уг арга хэмжээний дагуу М.Гуеррагийн АНУ дахь хөрөнгийг битүүмжлэх юм. Түүнчлэн цаашид Н.Мадурогийн гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авж магадгүй байгаа ажээ.

 Эх сурвалж:GUARDIAN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-06-29 94.197.121.29

29 тэй гэхэд ямар балиар овортой шаар вэ. Хар жагсаалтад орж байхдаа таарсан амьтан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж