Хойд Солонгос шинэ ухаалаг утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шинэ ухаалаг утсаа танилцуулав

Хойд Солонгос шинэ ухаалаг утсаа танилцуулав

Хойд Солонгост урьд өмнө нь тохиогоогүй их ган гачиг болж, ард иргэд нь амь залгуудаг гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь уналтад орсноос болж, хүнсний дутагдалд ороод байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Харин өнөөдөр /2019.06.29/ тус улс орчин үеийн технологи бүхий шинэхэн ухаалаг утсаа танилцуулсан талаар гэгээлэг мэдээ дэлхийн хэвлэлүүдээр гарсан байна.

Тус улсын иргэд нь “Ариранг”, “Пёньян”, “Жиндаллэ” гэх дотооддоо үйлдвэрлэсэн гурван брэндийн ухаалаг гар утсыг хэрэглэдэг. Нийт иргэдийнх нь 15 орчим хувь нь ухаалаг гар утас ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ удаад “Пёньян” брэндийн шинэхэн ухаалаг утсыг танилцуулсан байна. “Пёньян 2425” гэх шинэ загварын ухаалаг утас нь 8CPU процессортой, царай таних технологи, утасгүй цэнэглэгч гэх мэт орчин үеийн ухаалаг утасны бүхий л шийдлүүдийг өөртөө багтаажээ. Гэхдээ энэхүү гар утас нь гадаад ертөнцтэй холбогдох боломжгүй, зөвхөн улсын дотоод сүлжээ болох “Мираэ” утасгүй сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд Засгийн газраас зөвшөөрсөн аппликэйшнуудыг л татаж авахаар зохион бүтээгдсэн байна. Мөн англи, хятад хэл сурах аппликэйшн, нэвтэрхий толь, цаг агаар зэрэг аппликэйшнуудыг суулгасан байна.

Өмнөд Солонгост төвтөй АНУ-ын “DAILY HK” байгууллагын тандалтаар тус гар утасны серийн дугаараар нь шалгаж үзэхэд “Пёньян 2425” ухаалаг утсыг Хятадад үйлдвэрлэсэн байж магадгүй гэнэ. Тэдний үзэж буйгаар Хойд Солонгосын эрх баригчид уг гар утасыг Хятадад үйлдвэрлүүлээд програм хангамжийг нь өөрсдөө хийсэн гэж таамаглаж байна.

Эх сурвалж:SPUTNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж