ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Пуин саяхан “Finantial Times” сонинд өгсөн ярилцлагнхаа үеэр либерализмын талаар, бэлгийн чиг хандлагын талаар, Орос улс ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй, хүн бүр аз жаргалтай байх ёстой гэж ярьсан билээ. Гэхдээ тэрбээр үүнийг хэт дэвэргэж болохгүй, олонхийн дагаж мөрддөг ёс журам, уламжлалт түүх соёлыг гажуудуулж болохгүйг бас онцолсон.
Харин АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон түүний ярилцлагыг уншаад Путинтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өөрийн цахим хуудсандаа түүнд хандан бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр “Хүндэт Ерөнхийлөгч Владимир Путин танаа. Би саяхан таны “Finantial Times” сонинд өгсөн ярилцлагыг уншаад үнэхээр сэтгэл дундуур байна. Би таны олон талт соёл, олон янзын бэлгийн чиг хандалагын талаарх таны үзэл бодолтой огт санал нйилэхгүй байна. Та ярилцлагадаа хүн бүр аз жаргалтай байх эрхтэй, Орос улс бэлгийн чиг хандлагаар гадуурхагч биш гэсэн байна. Гэтэл миний амьдралын талаар өгүүлсэн “Rocketman” киног Орос улсад гаргахад маш олон хэсгүүдийг хассан байсан. Тэрхүү хэсгүүдэд миний амьдралын хамгийн жаргалтай 25 жилийн тухай, миний хамтрагч Дэвид болон бидний хоёр хүүгээ хэрхэн өсгөж байгаа талаар гардаг. Бидний гэрлэлтийг хууль ёсоор хүлээн зөвшөөрч, хүн бүрийг өөрийн жинхэнэ хайртай нэгэнтэйгээ эрх дураараа амьдрах боломж олгосон төр засагтаа би баярлаж явдаг” хэмээн бичжээ.
“Rocketman” бол алдарт дуучны хувийн амьдрал,уран бүтээлийн талаар өгүүлсэн кино бөгөөд ОХУ-д уг киног гарахад киноноос Элтон Жон болон түүний хамтрагчийн бэлгийн харилцааг харуулсан хэсэг, хар тамхитай хэсэг гэх мэт таван минутын дүрсийг хасч гаргасан байна. Харин Кремлийн зүгээс энэ асуудлыг мэдээгүй, ийм тушаал өгөөгүй гэж мэдэгдсэн юм. Ингээд Элтон Жон дээрх асуудлаар болон ЛГБТ хүмүүсийн эрхийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахыг хүссэн ч уулзалт болоогүй билээ.
Эх сурвалж:SPUTNIK