Японы Осака хотноо болж буй “Их-20” дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ. Уулзалтын үр дүнд тэд хоёр улсын худалдааны хэлэлцээг сэргээх тохиролцоонд хүрсэн тухай People’s Daily China мэдээлж байна.
Мөн AFP –ийн мэдээлж буйгаар, Трамп Ши Жиньпин нарын уулзалт амжилттай болсон гэв. Хоёр улсын хооронд үүсээд байсан худалдааны маргаанаа тэд маш хурдан хэлэлцэж, амархан тохиролцож чадсан хэмээн мэдээлжээ.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “яриа хэлэлцээ нь сөргөлдөөнөөс илүү чухал” хэмээн хэлсэн байна.
Харин АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулахаас татгалзсан байна.
А.АНИР
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ