Адерналиныг тань тултал ялгаруулах усан гулгуурууд

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Адерналиныг тань тултал ялгаруулах усан гулгуурууд

Адерналиныг тань тултал ялгаруулах усан гулгуурууд

Зуны зугаатай цагийг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр тусмаа усан гулгуур бол томчууд, хүүхдүүд бүх насныхны хамгийн сайхан зугаа билээ. Ингээд та бүхэнд NEWS агентлаг долоо хоног бүрийн Бямба гаригт хүргэдэг “СОНИРХОЛТОЙ ГАЗАРЗҮЙ” булангаараа дэлхийн хамгийн гайхалтай усан гулгууруудыг танилцуулж байна.

ESCAPE THEME PARK”, МАЛАЙЗ

Тун удахгүй буюу наймдугаар сард нээлтээ хийх энэхүү усан парк нь дэлхийн хамгийн урт усан гулгуур болж байна. Нийт 70 метр өндөр, 1140 метр урт үргэлжлэх уг усан гулгуур нь Геннисийн номонд бүртгэгдсэн 602 метрийн урттай усан гулгуураас хоёр дахин урт юм. Ойролцоогоор арван хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй уг усан гулгуураар гулгахад ойролцоогоор дөрвөн минут зарцуулах ажээ. Гулсуураар гулгах замдаа ширэнгэн ой, зэрлэг байгалийн дундуур аялж, адал явдлыг бодитоор мэдрэх юм.

"KING COBRA" АНУ-ЫН НЬЮ ЖЕРСИ МУЖ

АНУ-ын Нью Жерси мужид байрлах аварга том кобра могойн хэлбэртэй энэхүү өвөрмөц усан гулгуур нь нийт 80 метр урттай бөгөөд энэ зайг та 48 км цагийн хурдтайгаар туулан, ус руу унах аж. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

"INSANO" БРАЗИЛ УЛС

Дэлхийн хамгийн өндөр усан гулгууруудын нэг "Insano" нь 39 метрийн өндөр буюу 14 давхар барилгатай дүйцэх бөгөөд та гулгаж байхдаа өндрөөс байгалийн үзэсгэлэнг харж, бишрэх боломжтой. Үүнээс доош уруудахдаа 100 км-ын хурдыг авч, яг л нисч буй мэт хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдэрнэ.

" MASTER BLASTER " АНЭУ, ДУБАЙ ХОТ

Энэхүү усан гулгуур нь зүгээр ч нэг гулгуур төдий зүйл биш бөгөөд бүхэл бүтэн цогцолбор юм. Энд таныг усанд хөгжилдүүлж сэрүүцүүлэхээс гадна маш олон төрлийн сонирхолтой үйлчилгээнүүдийг авч, байгалийн сайхныг бишрэх боломжтой.

"THE SCORPION’S TAIL"  АНУ, ВИСКОНСИН МУЖ

Жинхэнэ сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсвэл энэ зун "The Scorpion’s Tail"  -ыг зориорой. Үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ хүртдэг тус усан гулгуур нь 120 метр урттай бөгөөд 70 акр хэмжээтэй томоохон усан паркд гулгуураас гадна маш олон төрлийн сонирхолтой зүйлс таныг хүлээж байна.

"HEAD-FIRST RACER" ХЯТАД УЛС

Хятад улсад байрлах энэхүү усан гулгуур нь маш олон хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог. Доош буух гулсуур нь найман эгнээ байдаг бөгөөд та хамт гулгаж байгаа хүмүүсээс туршлага судалж, хамтарч гулгаж болохоос гадна тэмцээн уралдаан зохион байгуулах ч боломжтой юм.

"VERTIGO" ШВЕЙЦАРЬ УЛС

Хөлгүй гүн цэнхэр далайг ажингаа хөгжилдөн усанд гулгана гэдэг жинхэнэ жаргал биш гэж үү? Нийт 120 метр урт өндөр усан гулгуур бүхий уг газар нь дээд зэргээр зохион байгуулагдсан цогцолбор, соёлтой үйлчилгээг танд амлана.

"THE AQUALOOP" АВТРАЛИ УЛС

Гэр бүл, найз нөхдөөрөө зорин очиход хамгийн тохиромжтой газар бөгөөд 360 градус эргэлттэй гэдгээрээ тун өвөрмөц аж. Энэ нь 2012 онд баригдсан төдийгүй жил бүр олон мянган хүн зөвхөн тус гулгуурыг зорин,  Австрали улсад хүрэлцэн ирдэг байна.

"DISNEY WORLD"- "SUMMIT PLUMMET "

"Disney World" бол энэ дэлхийн хамгийн зугаатай, сайхан газар билээ. Энд та хором ч уйдахгүй. Адреналиныг тань дээд цэгт нь тулгах уг гайхалтай усан гулгуур нь 36 метр урттай төдийгүй таныг 95 км цаг хүртэл хурдлуулна гээд төсөөл дөө.

"WORLD WATERPARK" КАНАД УЛС

Канадад байдаг энэхүү усан паркд тоглон, өнжих нь жинхэнэ жаргал юм. Энэ нь тусгайлан гадуураа бүрхэгдсэн тусгай барилга юм. Үүн дотор 15 ширхэг усан гулгуур байрлах төдийгүй танд хөгжин, цэнгэлдэх бүрэн боломжийг гаргаж өгснөөрөө онцлогтой.

"BOEING 747" АНУ, ОРЕГОН МУЖ

Нисэх онгоц мэт харагдах энэхүү өвөрмөц шийдэл бүхий усан гулгуур таны сонирхлыг татах нь лавтай. Энэ нь таныг усанд гулгуулж, цэнгүүлэхээс гадна дотор хэсэгтээ сансрын музейг ч мөн багтаасан тул маш олон хүн энэхүү сонирхолтой газрыг зорьдог юм. Энэхүү цогцолборт 200  гаруй нисдэг тэрэг, онгоцнууд байдаг.

"TWISTER AND SPEEDY ", АВСТРИ УЛС

Эргэлдсэн  хэлбэртэй, 140 метр үргэлжлэх уг гулгуур нь адал явдал эрэлхийлэгч хүн бүрийн зорих газрын нэг юм. Нэг үйлчлүүлсэн хүн дахиж заавал ирдэг гайхалтай газар гэнэ шүү

" CLIFFHANGER", АНУ, ТЕХАС МУЖ

Маш өвөрмөц мушгиралдсан шийдэлтэй газар.  Амьдралын тань хэзээ ч мартагдашгүй өдөр зөвхөн энд өнгөрөх болно. Гулгуурын тунелд ямар ч гэрэл нэвтэрдэггүй бөгөөд энэ нь гулгаж байгаа хүмүүст айдас төрүүлдэг ч, улам илүү кайфыг өгөх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж