Монгол Улс, АНУ-ын Засгийн газар болон Батлан хамгаалах яам хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд АНУ-аас манай улсын Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжаар инженерийн техникүүд нийлүүллээ. АНУ-аас тусламжийн эхний техник, тоног төхөөрөмжүүдийг зургадугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хүлээлгэн өгсөн бөгөөд уг арга хэмжээнд Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Клечески, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирснийг юуны өмнө дурдъя. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэлэг агуулгаар хөгжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа эрхэм Элчин сайд болон Батлан хамгаалахын атташе нарт талархал илэрхийлье. Хүлээн авсан техник, тоног төхөөрөмжүүдийг цэргийн албаны чадавхыг нэмэгдүүлэхэд бүрэн ашиглана” гэсэн юм.
Эх сурвалж: БХЯ
иргэн 2019-06-29 59.153.112.61
ИЙМ ч ЮМ БАЙХ ГЭЖ ДЭЭ ! ХҮН НЭРЭЭ, ТОГОС ӨДӨӨ ГЭЖ… АРАЙ Л ДЭНДҮҮ ХАРАГДАЖ БАЙНА ДАА. ҮНДЭСНИЙХЭЭ КОМПАНИУДААС ХАНДИВ ТУСЛАМЖ ГУЙХГҮЙ ДЭЭ. АНУ НЬ Ч УГ НЬ ТОМ ГҮРНИЙ ХЭМ ХЭМЖЭЭ, ЗАНГАРАГ ГЭЖ БАЙМААР ЮМ.
мгл 2019-06-29 66.181.187.145
зам барихад хэрэгтэй эдууд байна,баярлалаа ану
Зочин 2019-06-29 139.5.216.39
БИДНИЙ ХУВЬД С300 ГЭДЭГ ГОЛОХ ЮМ БИШ. ЭНЭ МЭТЭЭР БХ ХҮЧНИЙ НӨӨЦ БОЛОМЖ з****г ТЕХНИКЭЭ САЙЖРУУЛЖ БАЙХАД БОЛНО. СЕМ АХЫН ХУВЬД УДАХГҮЙ ТААД СИСТЕМ БОЛОН ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН С17 ГЭЭД СУПЕР ТЕХНОЛОГУУДААСАА АМСУУЛАХ БИЗ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА ШҮҮ.
Зочин 2019-06-29 139.5.216.39
БЭЛГИЙН МОРИНЫ ШҮДИЙГ ҮЗДЭГГҮЙ ЮМАА. ГУЙМХАЙ БАЙЖ ГОЛОМТХОЙ ГЭЖ. МУУ Ч ҮГҮЙ ДЭЛХИЙН ШИЛДЭГ БРЭНД КАТЕРПИЛЛЕР БАЙНА. НЭГ ЭКСКАБАТОР Л ГЭХЭД МОНГОЛ МӨНГӨӨР 4.5 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ БАЙДАГ ЮМ. НААД БУЛДОЗЕР ЧИНЬ НЭГ НЬ ДОР 1.5 ТЭРБУМ БАЙГАА. ЧАМЛАХААР ЧАНГА АТГА, ЧАЦАГА АЛДВАЛ ЧАНГА ХАВЧ. УДАХГҮЙ СЕМ АХ НАР МААНЬ НӨГӨӨ АЛДАРТ ТААД СИСТЕМЭЭСЭЭ ГАНЦ ХОЁРЫГ ШИДЭХ БИЗ. ОРОС АХ НАР МААНЬ Ч БАС С300 ЦОГЦОЛБОР ӨГӨХ СУРАГТАЙ БАЙГАА. ХЭДИЙГЭЭР ТОМ ГҮРНҮҮДЭД С400 ЗАРЖ БАЙГАА, ӨӨРСДӨӨ С500 АШИГЛАЛТАНД ОРУУЛСАН Ч
Зочин 2019-06-29 150.129.141.38
4 бульдозр, 2 индуу, 1 асфальт дэвсэгч? Дэлхийн хамгийн баян орон AHУc ардчиллын баян бурдийн еренд баригдсан гуйлгачин дуу ямар том харж узээ вэ? ккккккккккк
Зочин 2019-06-29 150.129.141.38
гуйлгачин дуугээ ямар том харж узээ вэ?
ZOCHIN 2019-06-29 180.150.80.211
SETGEGDELIIG MAANI IDCHIH YMAA…???????????????????
ZOCHIN 2019-06-29 180.150.80.211
MASH ZOV YM UGCH.ZAMIIN BUTEEN BAIGUULALTAND HAMGIIN HEREGTEI CHANARTAI TEHNIKUUD UGCHDEE. HUMUUS SANAA N ZER ZEVSEG GEJ BODJEEDEE YNZ N. ….HAMGIIN HEREGTEI G N UGCH…
зочин 2019-06-29 66.181.177.131
Нүүрс зөөдөг, эсвэл Оюу толгойн баяжмал тээдэг замын БХЯ болсон уу??,
зочин 2019-06-29 66.181.161.120
Сайд маань их л баясгалантайгаар царай алдаж дээ .
Зочин 2019-06-29 203.169.49.107
Юу вэ газар ухдаг машин….
Зочин 2019-06-29 103.9.90.50
ХЭРЭГТЭЙ ЮМ ӨГСӨН БАЙНА.
Зочин 2019-06-29 66.181.180.194
Ха ха. Зэр з****г биш, Гашуунсухайтын төмөр зам барь гэж техник тоног төхөөрөмж өгсөн юм бишүү
Зочин 2019-06-29 203.169.49.107
Ядарсан юм, хэдхэн машин дарга нар их гуйсан байх даа.
Зочин 2019-06-29 66.181.184.239
Засварлаад, шинээр будаад, дугуйг нь солиод бэлэглэдэг улс орнууд байдаг. Second hand гэж нэрлэдэг. Урьд нь ч Ойрхи дорнодод ашиглаж байсан цэргийн хуучин жип, эмнэлгийн тэрэгнүүдээ өгч байсан. Ядуу орон гээд л хог цуглуулж байдаг…Сэлбэг нь ч үнэтэй.