АНУ-ын Форт-Уэйн хотод өнөөдөр /2019.06.29/ эхлэх дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд Монгол Улсын пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг зэрэг зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд оролцоно. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн медаль хараахан хүртээгүй байна.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ