Путин Трампыг “Ялалтын баяр”-т оролцохыг урьжээ | News.MN

Путин Трампыг “Ялалтын баяр”-т оролцохыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Путин Трампыг “Ялалтын баяр”-т оролцохыг урьжээ

Путин Трампыг “Ялалтын баяр”-т оролцохыг урьжээ

Японы Осака хотноо болж буй “Их 20” –ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тусгайлан уулзсан юм.

Жил орчмын дараа дахин нүүр тулан уулзаж буй хоёр удирдагчийн уулзалт 80 минут орчим үргэлжилжээ. Тэд сүүлийн үед таагүй байгаа хоёр улсын харилцааг дахин сэргээхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийг ирэх онд болох Дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын 75 жилийн ойн парадад оролцохыг урьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч түүний урилгыг нааштай хүлээж авсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.

“Ялалтын баяр”-ын тэгш ойн жилүүдэд ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийг ёслолын арга хэмжээндээ урьдаг уламжлалтай. 2005 онд Жорж Буш АНУ-ын Ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд тус арга хэмжээнд уригдан оролцож байв. Харин 2010 онд Барак Обама ОХУ-ын урилгыг хүлээж аваагүй ч өөрийн улсын 76 цэргийг парадад оролцуулж байсан билээ.

Ямартай ч долоон сарын өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр мэнд ч мэдэлцээгүй өнгөрсөн хоёр удирдагч энэ удаа их л дотно, найрсагаар уулзаж, олон асуудлуудын талаар нухацтай ярилцсан байна.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ялагдал 2019-06-29 202.126.88.195

Тэр баяр нь хэзээ билээ? Би чамайг сонгуульд дэмжинэ гээд хэлчихсэн байна ш дээ.Зо зо Путин ч алдын бна л даа.

Avatar

Монгол хүн. 2019-06-29 103.10.21.31

Пу Тин бол Орос улсыг өрнөдийн соёлт ертөнцтөй дайсагнацуулж өмхий х у ж аа гын салтаанд хийж байгаа өөдгүй муу өвгөнцөр. Энэ бүгд бол Оросын сайн сайханы төлөө биш зөвхөн өөрийнхөө балиар эрх мэдэлийн төлөө хийж байгаа энэ муу новшийн шунал тачаал юм шүү. Өнөөдрийн Орос орон бол Зөвлөлт улс биш!!! Өнөөгийн Оросын Холбөөны улс бол х у ж аагын б оо выг хөхөгч хямдхан я н х а н болсон. Монголчуудаа ухаар.

Avatar

Монгол хүн. 2019-06-29 103.10.21.31

Пу Тин бол Орос улсыг өрнөдийн соёлт ертөнцтөй дайсагнацуулж өмхий х у ж аа гын салтаанд хийж байгаа өөдгүй муу н**ш. Энэ бүгд бол Оросын сайн сайханы төлөө биш зөвхөн өөрийнхөө балиар эрх мэдэлийн төлөө хийж байгаа энэ муу новшийн шунал тачаал юм шүү. Өнөөдрийн Орос орон бол Зөвлөлт улс биш!!! Өнөөгийн Оросын Холбөөны улс бол х у ж аагын б оо выг хөхөгч хямдхан я н х а н болсон. Монголчуудаа ухаар.

Avatar

Зочин 2019-06-29 182.160.39.23

ха ха ха ха

Avatar

Доог 2019-06-29 202.126.88.195

Путин:Ирэхгуй бол сонгуульд чи унана шуу,Трампаа!Ккк

Avatar

Зочин 2019-06-29 66.181.161.57

Өвчтэй юм шиг атлаа Трамп харин энэ удаа Путинг хөөрхөн чадсан байна лээ шдээ! Хуруугаараа дохиж занаад "Манай сонгуульд дахин бүү хөндлөнгөөс оролцоорой чи!" гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж