Францад 45,9 хэм хүрч халжээ | News.MN

Францад 45,9 хэм хүрч халжээ

Францад 45,9 хэм хүрч халжээ

Францад 45,9 хэм хүрч халжээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хүн төрөлхтний хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.

Тэгвэл халуун агаарын урсгал Европ тивийг нөмөрсний улмаас Франц улсад өчигдөр /2019.06.28/ түүхэнд байгаагүй хамгийн өндөр хэмд хүрч халжээ. Францын өмнөд нутгийн Галлар-ле-Монтью тосгонд өчигдөр цельсийн 45.9 хэм хүрч халсан байна. Үүнээс өмнө 2003 оны зун 44.1 хэм хүрч байжээ. Их халалтын улмаас хэд хэдэн сургууль хаалгаа барьж, усны хэрэглээг хязгаарласан байна.

Тус улсын цаг уурын агентлагаас Францын дөрвөн хэсэгт агаарын хэм аюултай түвшинд хүрснийг анхааруулсан байна. Энэхүү их халуун нь Атлантын далайд үүссэн шуурга болон Европын төв хэсэгт бий болсон агаарын өндөр даралтын улмаас Сахарын цөлөөс ирж байгаа аж.

Их халалт зөвхөн Франц биш, Герман, Польш, Чех, Итали улсыг ч нөмөрч байгаа ба Италийн Эрүүл мэндийн яам тус улсын 16 хотод агаарын хэм аюултай түвшинд хүрснийг зарлан, иргэддээ анхааруулга өгчээ.

Энэ долоо хоногт Испани улсын Каталониад сүүлийн 20 жил тохиолдоогүй том хэмжээний ой хээрийн түймэр гарч  байгаа нь агаарын хэт халалттай холбоотой гэдгийг албаныхан мэдэгдсэн.

Эх сурвалж:BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж