"Үндсэн хуулийн өөрчлөлт бүх хүний ирээдүйд хамаатай учир өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зөв"

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийн өөрчлөлт бүх хүний ирээдүйд хамаатай учир өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зөв"

"Үндсэн хуулийн өөрчлөлт бүх хүний ирээдүйд хамаатай учир өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зөв"

УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдсон тойргийн нутаг дэвсгэр дэх Улаанбаатар төмөр зам,  Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ажилтан, ажиллагсдад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг өчигдөр/2019.06.28/ зохион байгууллаа.

Тэрбээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэлгэрэнгүй тайлбарласан танилцуулга, мэдээллийг эхлээд хүргэсэн.

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад болсон уулзалтад оролцсон иргэд танилцуулга, мэдээлэл сонссоныхоо дараа, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Шүүгчид тавигдах шаардлагыг томъёолсон заалтад Улсын дээд шүүхийн шүүгчийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд ажиллаж байсан туршлагатай гэдгийг үгчлэн тусгаж өгөх саналыг гаргав.

Мөн сум, дүүрэг орон нутгийн хувьд өөрийн гэсэн татвартай болох нь зөв үү, нэгдсэн улс, татварын нэг системээр явахыг задлах нь хэр оновчтой вэ” гэх зэргээр санал, бодлоо илэрхийллээ.

Иргэдийн асуулт, саналд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хариулт, тайлбар мэдээллийг өгсөн.

Дараа нь, Улаанбаатар төмөр замын ажилтнуудын дунд зохион байгуулсан уулзалтад Баянгол дүүрэгт оршин суудаг, 1992 оны үндсэн хуулийг батлалцсан дөрвөн хүний гурав нь буюу Ардын Их Хурлын депутат Р.Раш, Т.Очирхүү, Б.Лханаасүрэн нар хүрэлцэн ирж, Үндсэн хуулийн түүхэн хугацааны талаас нь харьцуулсан, анализ хийсэн мэдээлэл, санал дүгнэлтээ иргэдтэй хуваалцлаа. Энэхүү уулзалтад мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа байлцав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь жил бүр тохиолдох зүйл биш, Монголын ард түмний хувьд маш онцгой үйл явдал юм.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бүх хүний ажил, амьдрал ирээдүйд хамаатай учир аль болох өргөн хүрээнд хэлэлцүүлж, олон хүний санал бодлыг сонсож, тусгахыг зорьж байна. Энэ уулзалтуудын үр дүнд иргэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг ойлгож авах нь чухал.

Хэдийгээр тухайн иргэнд Үндсэн хуульд тусгах тодорхой санал байхгүй байж болох ч ямар заалт оруулах гэж байгаа юм,  засаглалын тэнцвэртэй, бие даасан байдал хэрхэн хангагдах, нөлөө нь юу байх вэ гэдэг талаар иргэн хүнийхээ хувьд дүгнэж, ойлгох нь иргэний хариуцлагын чухал хэсэг гэж харж байгаа.

Нөгөө талдаа залуучуудын дуу хоолойг сонсох, тэдэнд үгээ хэлэх, саналаа тусгах боломж олгох нь маш чухал гэж бодож байна. Тиймээс хэлэлцүүлгийн дараагийн шатанд залуучуудтай уулзана.

Залуучууд маш их анхаарал тавьж байгаа нь саяхан миний бие санаачилж зохион байгуулсан “Залуусын дуу хоолой” чуулганы үеэр маш тодорхой анзаарагдсан. 21 аймаг, нийслэлээс 1000 гаруй залуус тус чуулганд оролцохдоо Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой танилцуулга, судлаачийн илтгэлийг маш анхааралтай сонсож байсан.

Ирээдүйд нь шууд нөлөөтэй шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох багууллага, иргэдийн оролцоог орон нутгийн удирдлагад хангах асуудлыг Үндсэн хуульд зааж өгөхийн нөлөө юу байх вэ, би үүнд яаж оролцох вэ гэдэгт залуучууд анхааралтай хандаж байна. Тийм болохоор залууст саналаа хэлэх боломж олгож, тэдний саналыг сонсох нь чухал байна” гэлээ.

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа иргэдийн уулзалтад хэлсэн үгэндээ, “АНУ Үндсэн хуулиа 1789 онд батлаад, 230 жилийн хугацаанд 27 удаа өөрчлөлт оруулсан байдаг. Өөрчлөлт оруулах болгондоо иргэдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Иргэн болгон, тэр ч битгий хэл санаа бодлоороо нэгддэг төрийн бус байгууллагууд хүртэл нэгдэж, мэргэжлийнхээ түвшинд үнэлгээ, дүгнэлт өгсөн байдаг юм билээ. Тиймээс Үндсэн хуулийг батлахад иргэдийн оролцоо маш чухал юм” гээд  1924 онд анх баталснаас  хойших Монгол Улсын Үндсэн хуулиудыг ардчилал хөгжсөн орнуудын Үндсэн хуулиудтай харьцуулж,  дэвшилттэй хуулиуд батлагдаж байсан түүх талаас нь санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэрээ тэрбээр хариуцлагын тал дээр энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэлээн ахиц дэвшил гарсан  нь харагдаж байна гэж тодотгоод, улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товчхон мэдээллийг хуваалцав.

Төгсгөлд нь иргэд саналаа хэлж, хамтран бичгээр санал гаргаж өгөхөө илэрхийлж байв.

PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж