Монголбанкны алт худалдан авалт 12 хувиар буурав

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

Монголбанкны алт худалдан авалт 12 хувиар буурав

Монголбанкны алт худалдан авалт 12 хувиар буурав

Монголбанк энэ оны эхнээс зургадугаар 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 6.8 тонн үнэт металл худалдан авснаас 846 кг-аар бага буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс тус сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.8 тн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тн үнэт металл худалдан авч байснаас 95 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ зургадугаар сарын 28-ны байдлаар 119 мянга 658.22 төгрөг байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж